"Nominication" Архины хэрэглээ болон төрлүүд
10/22/2015
chardonnaygal
4 Comments
10/22/2015 chardonnaygal 4 Comments
Японд анх ирэхэд 4 сар буюу сакура цэцгийн улирал болж байлаа. Орой бүр гудамжинд сакура модны доор суугаад пиво ууж байгаа хүмүүс, сүүлчийн галт тэргэн дэх хүмүүсийн халамцуу байдлыг хараад эхэндээ үнэхээр гайхдаг байлаа. Эмэгтэй багш нараас хүртэл зарим нь анх өөрийгөө танилцуулахдаа би уух дуртай гэж хэлэх багш цөөнгүй хэд байлаа. Энэ Япончууд чинь ямар аймар юм бэ гэж та бодож байж магадгүй. Япон хүмүүсийн онцлог болох даруухан зан болон "Татэмаэ" (өөрийнхөө жинхэнэ бодол, дотоод сэтгэлийг нуух) байдаг учраас ихэвчлэн шинэ хүмүүстэй анх танилцахдаа эсвэл ямар нэгэн том ажлын дараа, за ер нь ямар ч шалтгаангүй байсан ч "Номикай" буюу архи уунгаа уулзах, хөгжилдөх гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголт нь улмаар "Номиникэшн" гэх нэр томьёо ч үүсгэхэд хүргэсэн байна. "Ному" гэдэг нь японоор уух гэсэн үг бөгөөд англи хэлний "communication" харилцаа холбоо гэсэн үгтэй нийлээд "архи уунгаа бие биетэйгээ харилцан танилцаж, дотносох/сэтгэлээ уудлах" гэсэн утгаар хэрэглэгддэг болоод байна.
9 жил Монгол болон Японд тэтгэлэгтэйгээр суралцсан тэмдэглэл буюу миний сурах арга барил (Дүү нартаа зориулав)
10/20/2015
chardonnaygal
12 Comments
5 жилийн өмнө зөөгчөөр ажилладаг байсан "Хилтон Осака" зочид буудлынхаа яг л тэр танхимуудадаа сүүлийн хагас жилд долоо хоног бүр шахам зочиноор очдог боллоо. Тэтгэлэг авдаг Ротари клубынхээ үйл ажиллагаанд оролцонгоо хоол идэхээр л очдог боловч 5 жилийн өмнө бол ингээд сууж байна гэж төсөөлөөчгүй байсан билээ.10/20/2015 chardonnaygal 12 Comments
Одоогоор би Японы Осакагийн их сургуульд MBA-ээ авахаар суралцаж байна. Ингээд бодоод үзэхэд, 2006 онд анх КтМС-д шинэхэн оюутан болж орсноос хойш бараг 10 жил өнгөрчээ. Энэ 10аад жилийн хугацаанд 4 өөр сургуульд, 9 жилд нь засгийн газрын болон янз бүрийн байгууллагуудын сургалтын болон амьдрах зардлын тэтгэлэгтэйгээр суралцжээ. Хэрвээ сургалтын тэтгэлэг гэдэг зүйл байхгүй байсан бол, эсвэл би өсвөр насныхаа сүүлийн хэдэн жилийг энэ талаар мэдэхгүйгээр өнгөрөөсөн бол одоо хаана юу хийж байх байсан бол гэж заримдаа бодогддог юм.
First
10/04/2015
chardonnaygal
5 Comments
10/04/2015 chardonnaygal 5 Comments
You might be wondering why my blog is called "ChardonnayGirl". I thought about the things I like and Chardonnay(which is white wine made from green-skinned grape) came to my mind first. I like the way it doesn't turn my mouth red and also the way it sounds. Few years back when I was majoring in Hotel service/management in college, I took few bartending classes and chardonnay was my favorite discovery at the time. Plus, it is affordable and easy to drink alcohol since I'm not a big fan of bitter drinks.
Subscribe to:
Posts (Atom)
About Author
Munkhtsetseg Ganbat (27)
Gobi Corporation; Osaka University, Graduate School of Economics; Shiga University; Trajal Hospitality and Tourism College
Блогоос маань хэсэгчлэн болон бүтнээр нь мэдээлэл нийтэлж байгаа тохиолдолд блогийн маань нэр болон линкийг дурдахаа мартуузай :)
Popular Posts
- Өсвөр насны охид залуусын арьс арчилгаа (Арьс арчилгааг 13 наснаас)
- Шинэ ээж / 1-р сэдэв: Жирэмсэн болсноо дөнгөж мэдсэн танд зориулав
- Шинэ ээж / 3-р сэдэв: Төрсний дараа анхаарах зүйлс
- "Nominication" Архины хэрэглээ болон төрлүүд
- Арьс арчилгааны талаар та хэр сайн мэдэх вэ? 2-р хэсэг "Арьс арчилгааны 10 үе шат"
- Шинэ ээж / 2-р сэдэв: Төрөхийн өмнөх бэлтгэл
- Арьс арчилгааны талаар та хэр сайн мэдэх вэ? 1-р хэсэг
- 9 жил Монгол болон Японд тэтгэлэгтэйгээр суралцсан тэмдэглэл буюу миний сурах арга барил (Дүү нартаа зориулав)
- ”フランス人は10着しか服を持たない2”を読んだ感想
- My little project and Emma Watson
0 comments:
Post a Comment