Шинэ ээж / 2-р сэдэв: Төрөхийн өмнөх бэлтгэл

5/02/2018 chardonnaygal 2 Comments



За хамгийн эхлээд нэг тайлбар бичьеэ. 

Миний хувь ээж болоод одоо л нэг жил болох гэж байгаа тул олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн хажууд туршлага тааруухан хэвээрээ л. Гэхдээ анхны төрөлтийн үед мэдэхгүй зүйлс маш их байдгаас болж төрсний дараа хурдан тэнхрэхгүй байх, гэр бүлийн хооронд үл ойголцол гарах гээд бэрхшээл даваа их л тохиолддог. 

Харин төрөхийн өмнөх бэлтгэлээ сайн хангасан байхад сандрах, тэвдэх, санаа зовох зүйлсийн тоо маш багасаад явчихна. Хамгийн оройдоо гэхэд төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө эдгээр зүйлсийг бэлдэхийг бодоорой. Хэзээ ч төрж магадгүй шүү дээ.



Охины маань эмнэлгээс гарахдаа өмссөн хувцас
Энэ заантай өлгий нь цэвэр даавуун материалтай, агаар нэвтэрдэг болохоор одоо ч гэсэн байнга хэрэглэдэг.



Ингээд хүүхдээ төрүүлэхээр эмнэлэг зорихоосоо өмнө амжуулах хэрэгтэй зүйлсийг 2-р сэдэвтээ хамрууллаа.

Улсын эсвэл хувийн эмнэлэгт төрөхөөс хамааран бас эмнэлэгт хэд хонохоос шалтгаалж таны бэлдсэн зарим зүйлс хэрэглэгдэхгүй байж болох ч бэлтгэлтэй байхад сандрахгүй, сэтгэл амар байна шүү дээ. Миний хувьд хувийн эмнэлэгт төрөхөд болон төрсний дараа 3 хоноход дараах зүйлсүүд хэрэг болсон.

Hospital bag for mom буюу төрөх үед хэрэглэх зүйлсээ нэг цүнхэнд хийж бэлдэх


1. 3-5 ширхэг өмсдөг том хүний памперс 

Энэ нь ус гарах үед, төрөлтийн өвдөлт эхэлж доошоо юм гарах үед, дотуур үзлэг хийлгэх үед, төрсний дараа шавхрага гарах үед хэрэглэх памперснууд юм. Миний худалдаж авсан дэвсдэг болон наадаг памперснууд маш их чийг татаж байсан тул дэмий санагдсан. Уг нь наадаг памперс өвдөлт эхэлсэн үед тайлж өмсөхөд амар боловч материалыг нь сайн харж сонгоорой.

Номингийн 2 ширхгээр нь ууталсан байдаг бор өнгийн өмсдөг памперс чийг татахгүй зүгээр санагдсан. Би энгийн үедээ 54 кг, төрөх үедээ 68 кг байхад Л том размер нь яг болж байсан. (Өндөр 167 см)

2. Хуурай болон нойтон салфетка

Нүүр болон гар, биеэ арчих чанартай, харшил өгөхгүй нойтон салфетка сонгоорой. Нүүрний будгаа арилгах, гараа арчих гээд хэрэгцээ зөндөө л гарах байх.

3. Нян, бактерийн эсрэг саван, ОО цаас, оо сойз, нүүрний саван, тос гэх мэт 
хувийн хэрэгцээт зүйлс бол мэдээж хэрэг болно. Хүүхдээ төрүүлсний дараа ердийнхөөс олон удаа гараа угаах, хөхөө угаах хэрэгтэй болно. Ямар ч нян бактеригүй газраас гадаад ертөнцөд гарч ирэх тул эхний 2 7 хоног цаашлаад 2 сар ариун цэврийг илүү сайн анхаараарай.

4. Иргэний үнэмлэх болон солилцох хуудас, бэлэн мөнгө

5. Шөнийн урт ариун цэврийн хэрэглэл 1 уут
Шавхрага гарахад хэрэглэнэ. Төрсний дараа бол өмсдөг памперсаа өмссөн.

6. Хөхний саалтуур 
Эмнэлэгт цөөхөн хонодог болохоор гэртээ орхисон ч болох байх.
Эхний үед хүүхэд маш бага идэх тул үлдэгдэл сүүг байнга сааж байх хэрэгтэй. Хөхөө сайн суллахгүй бол хөх зангирч, халуурах аюултай тул хөхний саалтуур бараг шинэ ээж бүрт хэрэгтэй санагдсан. Гараараа эхний хэд хоног сааж үзсэн ч гар улайж хавдахаас гадна маш их цаг ордог юм байна лээ. Би пижоны саалтуур хэрэглэж байсан. Сайн суллаад байвал цаашид сүү ч сайн орно, хавдаж горьдох нь ч бага байна.

Дараа нь хүүхэд 3 сартайдаа хөхөө голох үед нь бас энэ саалтуураараа сааж угжсаар байгаад охин маань 5 сартайдаа буцаад хөхөө хөхдөг болсон. Саалтуур ашиглах тоолондоо эд ангиар нь салгаж халуун бүлээн усаар угааж байх нь чухал шүү. Сүүны үлдэгдэлд нян маш хурдан үрждэг.

Энэ зурган дээр миний болон охины маань эмнэлгийн цүнхнүүд цаана нь харагдаж байна.

Hospital bag for baby буюу Хүүхдэд хэрэгтэй зүйлс


Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг үг хуучирсан шүү. Тэгж бодоод юмаа бэлдэхгүй байвал дараа нь өөрт таалагдахгүй, сэтгэлд хүрэхгүй баахан олон зүйлстэй болж, мөнгөө гарздахаас гадна сандарч тэвдэж, стрессдэх нь их болно.  

Дээр үед төрөхийн эндэгдэл маш их байсан үеийн үг шүү дээ. Одоо цагийг тэр үетэй мэдээж харьцуулашгүй. Анхлан төрөгч ээж нар маань дэмий зүйлд бүү санаагаа чилээгээрэй. Бүх зүйл сайхан болно. Хэрэв нэг л болж өгөхгүй байвал бэлдсэн өлгийндөө халбага хийж домноод сэтгэлээ тайвшруулаарай.

1. Ягаан дэвтэр
Төрсний дараа эх барьсан эмч нь тэмдэглээ хийхээс гадна анхны вакцины мэдээллийг бөглүүлнэ. Ээж нь цаашид энэ дэвтрээ л сайн уншаарай. Хэрэгтэй мэдээллүүд бараг бүгд л байдаг шүү.

2. Өлгий болон хэдэн ширхэг өлгийний даавуу
Зун төрсөн бол нимгэн муслин өлгий ч юм уу наалттай нимгэн даавуун өлгийнүүд зүгээр юм билээ. Хар халуунд хүүхдээ халууцуулвал хүүхэд сайн унтаж чадахгүй ээж нь ч бас ядарна. Хүүхэд даарахаас илүүтэйгээр хэт халууцах нь эрүүл мэндэд нь аюултай юм билээ.

Өлгийгөө урьдчилж аваад хүүхдийн вокоор гараар угаагаад эсвэл буцалгаад ч юм уу ариутгаарай. Хүүхдийн арьс маш эмзэг шүү.

3. Живх
Нярай үед живхний шингээх чадвар тийм ч чухал биш учраас хамгийн гол нь зөөлөн материалтай байвал зүгээр юм байна лээ. Би хаггис платинумын ньюборныг 24 ширхэгтэйг нь авч явсан. Гэхдээ меррийс эсвэл гүүн живхнүүд илүү зөөлөн болохоор бас зүгээр байх. Хаггийс арай том болохоор нь хэрэглэвэл шингээх чадвар илүү сайн боловч бага зэрэг хатуудуу материалтай. Хүйн хамгаалалттай живх бол шаардлагагүй санагдсан. Харин ч тэр хэсгээрээ хүйг нь хөндөөд байдаг юм байна лээ.

4. Нус сорогч
Хөвөнгөөр имэрдэж нус авах нь хүүхдэд харшил үүсгэж болзошгүй. Бас сайн цэвэрлэж чадахгүй. Байнга уйлуулж нусыг нь авах бас хэцүү. Нярай үед нь орой унтахын өмнө усанд орсны дараа нь нусыг нь өдөрт нэг удаа сорж аваад байхад л асуудалгүй байсан. Эмнэлэг дээр бол бараг сувилагч нь нусыг нь цэвэрлээд өгөх байх.

5. Ханцуйгүй боди, өмд, оймс гэх мэт 100 хувь цэвэр даавуун материалтай хэдэн солионы хувцаснууд 
Би охиноо 3 дахь хоногоос нь өлгийдөхөө больсон болохоор авч явсан хувцаснууд маань хэрэг болсон. Нийлэг материал хүүхдэд тухгүй, харшил үүсгэж болзошгүй. Эмнэлгээс гарахдаа бас хувцаслаад гадуур нь нимгэн өлгийгөөр өлгийдсөн юм байна.

6. Бээлий
Гар хөлөө контролдож чадахгүй тул хүүхэд өөрийгөө маажих гээд байвал бээлий өмсүүлж болно.

7. Шилэн угж 
Та хүүхдээ хөхөөр хооллохоор шийдсэн байсан ч шууд таны хүссэнээр болох үгүйг мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс төрөөд хэд хоносны дараа сүү ордог. Тэр тохиолдолд ариутгаж бэлдсэн шилэн угж хэрэг болж болно. Бас 0-3 сартайгийн пижоны угжийг авсан юм байна. Тухайн үедээ хэрэглээгүй ч дараа нь хэрэг болсон.

Бусад

Охин маань дөнгөж гэртээ ирээд байж байгаа байдал

1. Төрсний дараа гэртээ хэрэглэх зүйлсээ бэлдэх
Төрсний дараа гэртээ харихад гэр орон цэвэр цэмцгэр, хамгийн гол нь тоосгүй, хоолны материал олон хоногийн нөөцтэй байвал аавын ажил хамаагүй багасч аав ээж 2 хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгдэнэ. Махаа нэг удаагийн хоолонд хэрэглэхээр жижиглэж хэрчээд хөлдөөгөөд, бууз хийж хөлдөөж ч болно. Байнга хүний гар харах хэцүү шүү дээ. Заримдаа өөрөө хоолоо хийж идэх шаардлага гарах ч юм билүү.

Мөн хүүхдээ унтуулах ор, дэвсгэр даавуу, дэр, хүүхдийн тэрэг гэх мэт авах зүйлсээ ч урьдчилан харж судлаж байвал зүгээр байх. Би охиныхоо унтах орыг бэлэн болгосон байсан ч захиалсан тэрэг маань төрснөөс 14  хоногийн дараа ирсэн юм байна. 14 хоногтойгоос нь гадаа тэргэн дээр нь унтуулахад маш амар байсан. Байнга өлгийтэй тэврүүлээд байвал ганцаараа унтахдаа тааруу болж магадгүй. Өвөл ч гэсэн сайн дулаалаад -20 градусаас дулаан үед тэрэгтэйгээ гадаа 15-30 мин гардаг байсан юм байна.

2. Төрсний дараа хүүхдээ хэрхэн асрах, арчлах талаар судлах, ном болон блог унших
Төрсний дараа маш завгүй болох тул жаахан гарсан чөлөөт цагаараа ном уншихаас илүүтэйгээр дуг хийж авах, утасны дуудлагадаа хариулах гэх мэт зүйлсийг хийхийг илүүд үзэх болов уу. Амарч байх хугацаандаа хэдэн ном ядаж гарчиглачихвал маш их нэмэртэй юм байна лээ. Уншсан номнуудынхаа талаар тусд нь нийтлэл оруулнаа.

3. Гэр бүл, найз нөхөд болон найз залуу, нөхөртэйгөө чанартай цагийг өнгөрүүлэх
Төрсний дараа хүүхдэд хамаг анхаарал, цаг зав зарцуулагдах учир дотны хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүлж аваарай. Хүүхэд төрснөөс хойш ихэнх гэр бүлд үл ойлголцол, асуудал их гардаг тул байнга ярилцаж, бие биенээ ойлгохыг хичээгээрэй. Аавын хичээл зүтгэлийг үнэлж, байнга хийсэн зүйлийг нь голохгүй байх нь хамгийн эхний алхам болох болов уу.

4. Унтаж амрах, агаар салхинд гарах
Жирэмсэн үед ер нь нойр их хүрдэг шүү дээ. Сайн унтаж аваарай. Агаар салхинд сайн гарч байвал танд болон таны хүүхдэд маш их хэрэгтэй.

Гэхдээ яаж ч бэлдсэн мартсан зүйл гарч л таарах байх. Ямар ч байсан урьдчилж бэлдсэнээр стрессийг 80 хувь бууруулах болов уу гэж найдаж байна. 

2 comments:

Anonymous said...

ЯМАР ГОЁ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ ВЭ. БАС МАШ ОЙЛГОМЖТОЙ ЦЭГЦТЭЙ, СЭТГЭЛЭЭСЭЭ БИЧСЭН БАЙНА. ИХ БАЯРЛАЛАА. ХҮҮХЭД НЬ ЭРҮҮЛ ЭНХ ӨСӨЖ БОЙЖИХ БОЛТУГАЙ.

Marian said...

Би Гарманаас ирсэн мөнгө, би 8 жилийн өмнө хүүхэдгүй гэрлэсэн, эмч намайг жирэмсэн болохгүй гэж хэлсэн тул би маш их шийдэл хайж байсан, гэхдээ миний найз намайг Др цагаан гэдэг шившлэг хөтлөгч рүү чиглүүлсэн. түүнд миний асуудлуудыг тайлбарлаж өгөөд 12 хоногийн дараа бүх зүйл сайхан болно гэж надад амласан, тэр надад бүх зүйлийг төгс хийсэн заавар өгсөн, би эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхэд тэд 1 долоо хоногтой жирэмсэн гэдгээ баталсан, одоо би Миний хөөрхөн хүү бид хоёр одоо бас нэг жирэмслэлттэй байна, танд талархал илэрхийлье Доктор Цагаан, бүх төрлийн шийдэл авахын тулд түүнтэй холбоо бариарай.

1) хэрэв та экс -ээ буцааж өгөхийг хүсч байвал.
2) Хэрэв та шившлэг жирэмсэн болохыг хүсч байвал.
3) хэрэв та зулбахаа зогсоохыг хүсч байвал.
4) хэрэв та хэн нэгэнд хайртай байхыг хүсч байвал.
5) бүх төрлийн өвчин эмгэгийг эмчлэх шившлэг.
Мөн бусад.
Тэр бол хамгийн үнэнч, хамгийн сайн хүн. wightmagicmaster@gmail.com. WhatsApp: +17168691327