Winter favorites in Japan
Жил бүрийн өдийд буюу 12 сар дөхөх тусам, шинэ оноос өмнө төлөвлөсөн ажлаа хийж амжуулах хүсэл, гадуур зугаалж нүд сэтгэлээ баясгах хүсэл 2 давхцаж, түрийвч болон бүтээмжинд халтай өдрүүд миний хувьд үргэлжилдэг. Нөгөө талаас жилийн хамгийн дурсамжтай сайхан үйл явдлууд эдгээр 2 сард болдог юм шиг санагддаг. Анхны үерхэл, хайртай учруулсан, олон сайхан найзуудтай болгосон өвлийн эдгээр саруудад би хамгийн дуртай.Одоо гол сэдэв болох, сүүлийн үед хэрэглэж байгаа арьс, бие арчилгааны бүтээгдэхүүнүүд болон нүдэнд тусаад байгаа бусад зүйлүүдийнхээ талаар бичье.
Хэдэн жилийн өмнө худалдаж авсан зүйлүүд дунд маань ерөөсөө хэрэглээгүй, хэрэглэгдэхгүй байгаа юмнууд байх болсон тул, сүүлийн үед сайн судалж байгаад зөвхөн зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ л худалдан авах дадал бий болгох гэж хичээж байгаа билээ. Тийм ч учраас өөрөө хэрэглээд таалагдсан зүйлүүдээсээ бусад охидтойгоо хуваалцъя гэж бодлоо.
Эмэгтэй хүн бүр л гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээгээр сонирхдог, өөрсдийн гэсэн дуртай бүтээгдэхүүнүүдтэй байдаг байх. Миний хувьд косметикийн дэлгүүрт цагийн ажил хийж эхэлснээс хойш буюу 2 жилийн өмнөөс л арьс арчилгаа, косметикийн талаар судалж эхэлсэн юм. Тэрнээс өмнө надад гоо сайхны бүтээгдэхүүн гэх зүйл гарын хэдхэн хуруунд багтахаар л байдаг байлаа. Шалтгаан нь 1-рт арьс арчилгааны талаар мэдлэггүй байсантай, 2-рт хэтэрхий эрт янз бүрийн сүрчиг, бүтээгдэхүүн хэрэглэж эхэлмээргүй байсантай холбоотой юм. Ингээд дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа мэдсэн бас найз нөхдийнхөө зөвлөгөөгөөр хэрэглэж үзээд таалагдсан болон ирээдүйд авахаар төлөвлөж байгаа зүйлүүдээсээ танилцуулъя. Ихэнхи нь Монголдоо ч худалдан авах боломжтой бүтээгдэхүүнүүд байгаа.
Эхний танилцуулах зүйл бол сүүлийн жилүүдэд өвлийн зайлшгүй хэрэгцээ болоод байгаа ванны давс юм.
Muji ванны давс
Хүйтэн өвлийг, ялангуяа Японы пааргүй хүйтэн байранд өвлийг давах нь маш том даваа байдаг. Байнга халаагуур ашиглавал арьс хуурайшихаас гадна тогны мөнгө ч маш их гарах гээд байдаг талтай. Тиймээс өвөлдөө би унтахаасаа өмнө 20 орчим минут ваннд орох дуртай. Дулаацахаас гадна, стрессээ тайлах боломжийн арга шиг санагддаг юм. Ялангуяа гадуур ажил ихтэй байсан өдрөө заавал ваннд орохыг хичээдэг.
Миний хувьд цитрусын төрлийн жимсний үнэр болон амтанд дуртай тул Японы Мүжигийн Lemongrass-ны үнэртэй ванны давсыг сүүлийн хагас жил тасралтгүй хэрэглэж байна. Фамима гэх мэт конбинигуудаар ч Мүжигийн нэг удаагийн хэрэглээний хэмжээтэй ванны давс зарагддаг билээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг,
Website: http://www.muji.net/store/cmdty/detail/4548076986300?searchno=1
Lush bubble bars(ванны хөөс)
Website: https://www.lushjapan.com/products/brightside
Lancome Grandiose сормуусны будаг
Арилгахад хэцүү, зориулалтын римүвэр шаарддаг, усны хамгаалалттай будагнуудаас харшил өгөх гээд байдаг болохоор би хувьдаа аль болох зайлсхийдэг. Өдөр тутам хэрэглэхэд эдгээр будаг нь усны хамгаалалттай биш боловч буух гэсэн асуудал байдаггүй, харин уйлвал яахыг хэлж мэдэхгүй юм хэхэ
Virtual Doll Eyes |
Grandiose |
Website: http://www.lancome.jp/?p_id=Y11089
Lancome La Vie Est Belle Үнэртэй ус
L'occitane биеийн шахмал саван
Website: http://usa.loccitane.com/french-soaps,82,1,29481,0.htm
L'occitane нүүрний зөөлөн чийгшүүлэгч(shea butter)
Micheal Kors The Greenwich Bucket Bag
Website: http://www.michaelkors.com/product/greenwich-medium-saffiano-leather-bucket-bag/_/R-US_30F5GGRM2U#
Өвөл очих газар - Нагасаки дахь Huis Ten Bosch Theme Park
Хирошима болон Нагасакид очиж үзээгүй болохоор Монгол буцахаасаа өмнө заавал очиж үзнэ гэж бодож байгаа газруудын маань нэг бол Нагасаки дахь Хаустэнбос(House in the Forest) юм. Яг л Европын оронд байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлэх Хаустэнбос нь хэмжээгээрээ Японы Дисней лэнд, Дисней сий хоёрыг нийлүүлсэнтэй тэнцэх талбайг эзэлдэг юм байна.
Christmas goal 2015! :)
Website: http://english.huistenbosch.co.jp/
Өвөл дулаацуулах уух юм
Rola and Jim Beam |
Удахгүй хүйтрэхээр түрүү жил шиг зөгийн бал, лемон, юзүтэй цай ууж л дулаацах байх даа гэж бодож байна. Монголоос гэрийнхэн явуулдаг "Сэлэнгэ" зөгийн бал гоё санагдаад байдаг юм. Өглөө босоод халуун усанд найруулж ууна, хааяадаа хоол амтална, арьс хуурайшихаас сэргийлнэ гээд зөндөө их ид шидтэй. Харин юзүча(citron tea) бол дотроос дулаацуулдаг юм шиг санагддаг. Дургүй хүмүүс ч зөндөө байдаг л даа. Нэг л их даардаг хүний яриа болоод байх шиг байна даа хэхэ Япон хэдийгээр өвөл дулаахан ч, чийгшил ихтэй, барилга, байшингууд нь байнгын халаалтгүй тул(ялангуяа оюутнуудын амьдардаг нь) маш сэрүүхэн, жиндүү байдаг.
За ингээд Winter favorites маань дууслаа. Танд ч гэсэн санал болгох гоо сайхны бүтээгдэхүүн, шинэ ном, дуу гээд юу л байна надтай хуваалцвал их баярлах болноо. Ялангуяа сүүлийн хэдэн жил дуу сонсох, зурагт үзэх гэдэг зуршлыг бараг мартаад байгаа учраас тэр тал дээр маш их хоцрогдсоноо мэдрээд байгаа. Хэт mainstream биш гоё дуу байвал санал болгооорой.
CG,
0 comments:
Post a Comment