MAY BEAUTY FAVORITES

6/05/2016 chardonnaygal 6 Comments


Нэг л мэдэхэд 5-р сар өнгөрчээ. 2016 он бараг талдаа орж байгаад итгэхэд бэрх санагдаж байна шүү. Сургуулиа төгсөөд, ажилд ороод удаагүй байгаа болохоор сүүлийн үед тухтай пост бичих зав гаргаж чадсангүй. Гэхдээ цаашид цагаа зохицуулаад чанартай пост оруулахыг хичээнээ. Ингээд сүүлийн үед шинээр хэрэглэж үзээд маш их таалагдсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээсээ хуваалцъя.

INNISFREE SKIN CLINIC MASK BHA
Арьсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг энэ торгон маскийг анх удаа хэрэглэж үзэхэд нэг их онц санагдаагүй боловч 2 удаа хэрэглэсний дараа арьс маш сайхан амраад, зөөлөн болсон нь анзаарагдсан. Ердийн цаасан маскнуудыг бодвол арай үнэтэй боловч эмчилгээний зориулалттай учир огтхон ч харамссангүй. Харин эмзэг арьсанд хэрэглэхэд бага зэрэг улайлт өгч магадгүй учраас би хувьдаа зөвлөхгүй ээ.

INNISFREE IT'S REAL SQUEEZE MASK SHEA BUTTER/KIWI
Шиа баттер бол Монголчууд бидний хамгийн сайн найз гэж би үргэлж боддог. Хүйтэн, эрс тэс уур амьсгалд бидний арьсыг хамгийн сайн чийгшүүлж чадах зүйл бол шиа баттер юм. Африкийн "Шиа" модны самраас гаргаж авдаг цагаандуу өнгөтэй тосыг шиа баттер гэж нэрлэдэг. Биеийн болон гарын тосонд ч ихээр хэрэглэгддэг.

Ер нь цаасан болон гелэн маскыг 7 хоногт 2 удаа хэрэглэснээр сардаа нэг удаа гоо сайханд орох цаг, зардлаа ч хэмнэх боломжтой санагддаг. Харин дээрээс нь нүүрээ сайн цэвэрлэж байх нь чухал шүү. 

INNISFREE OLIVE REAL CLEANSING TISSUE 80 sheets
Ганцхан ширхэг салфеткаар нүүрнийхээ будгийг бүгдийг нь арилгах боломжтой. Оливийн зөөлөн үнэртэй бөгөөд тосон бүтэцтэй салфетка юм. Бусад төрлийн нүүр цэвэрлэдэг салфеткуудыг бодвол шингэний хэмжээ нь бага юм шиг боловч нүүрний будгийг хангалттай сайн цэвэрлэж чаддаг бүтээгдэхүүн шиг санагдлаа. Тосон бүтэцтэй боловч нүүрээ цэвэрлэсний дараа их хэмжээний тос нүүрэнд үлдэж, заваардаггүй нь мөн их таалагдлаа. Эмзэг арьсанд ч тохиромжтой.

BANILA CO MISS FLOWER AND MR HONEY CREAM
7 хоногт 2 удаа арьсаа сайтар чийгшүүлэхэд тохирох бүтээгдэхүүн шиг санагдлаа. Холимог арьсанд бол 7 хоногт 2-3 удаа, хуурай арьсанд өдөр бүр хэрэглэсэн ч болохоор санагдав. Яг л цэвэр зөгийн бал шиг үнэртэй тэжээлийн тос.
Ер нь энэ брэндэд сайн бүтээгдэхүүнүүд их байдаг шүү.


BARE MINERALS PRIME TIME PRIMER
Нүүрээ будсаны дараа арьс тослогтохгүй байх, будаг өдрөө сайн барих, будгийг сайн шингээж өгөх гэх мэт зорилгыг праймер биелүүлдэг. Миний хамгийн дуртай праймер бол зүүн талын прайм тайм. Ерөнхийдөө бэйр минералсийн бусад бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэдэг болохоор өөр фаундэшнтэй хэрэглэхэд хэр тохиромжтой болохыг харин сайн мэдэхгүй юм.

SHISEIDO FWB FULLMAKE WASHABLE BASE
Будгийг маш сайн шингээж, өдрийн турш барьж өгдөг сайн суурь боловч үнэр нь надад нэг их таалагдаагүй. Амьсгаагаа түгжисхийгээд түрхчихдэг. Түрхсэний дараа бол нэг их үнэртээд байдаггүй.


IOPE CUSHION
Хамгийн дуртай кушн фаундэшн минь Айопэгийн кушн юм. Яарсан үед түрхэхэд нарнаас хамгаалахаас гадна маш сайн өөг далдалж өгдөг. Хөлс, чийгэнд тогтвортой. Ер нь хамгийн дажгүй кушн гэж би хувьдаа боддог. Хамар дээрх арьсны сүвийг маш сайн далдалдаг. Хэрвээ та кушн гэж анх удаагаа сонсож байвал "cushion foundation" гээд хайгаад үзээрэй.

LANEIGE BB CUSHION
Өөг сайн дардаг боловч Айопэг арай гүйцэхгүй санагдав. 


INNISFREE ECO SAFETY PERFECT SUNBLOCK SPF 50
Бага зэргийн эмийн ургамлын мэт үнэртэй боловч түрхсэний дараа арьсыг хуурайшуулж, цайруулаад байдаггүй маш дажгүй нарны тос. Нэгийг авсан байхад нэг жилдээ хангалттай санагдав.


BATH AND BODY WORKS ULTRA SHEA BODY CREAM
Найзын маань бэлэглэж байсан биеийн тос. Шиа баттер орсон болохоор арьсыг мааш сайн чийгшүүлж өгдөг. Ваннд орсныхоо дараа түрхэхээр арьс тэр өдөртөө маш зөөлөн, чийглэг болдог. Харин Америк бүтээгдэхүүний нийтлэг шинж болох бага зэргийн нялуун үнэр бол байсаар. Үнэрт мэдрэмтгий, найтаах гээд байдаг хүн бол гарын арьсандаа түрхээд хэрэггүй байх.


CANMAKE BASE COAT/COLORFUL NAILS
RIMMEL SPEEDY FINISH
OPI TOP COAT

Ерөнхийдөө бол би урт болон тод өнгөөр будсан хумсанд тийм ч дуртай биш. Богино, цэвэрхэн засаж янзалсан, байгалийн болон бүдэг, завсрын өнгөөр будсан хумс гоё харагддаг. Компьютер дээр юм бичихээс эхлээд гэрийн ажил хийхэд ч урт хумс маш төвөгтэй байдаг шүү дээ. Бас хумсны лаак ч их үрэгдэнэ. хэхэ

Лакаа удаан тогтоцтой байлгая гэвэл бэйз болон топ коот түрхэхээ битгий  мартаарай. Бэйз буюу сууриар эхэлж будсан хумсны будаг арилгахад маш амар байдгаас гадна хумсны гадаргууг тэгшилж цэвэрхэн харагдуулдаг.
Топийн хувьд лакийг удаан тогтоцтой болгож, өнгийг нь илүү гялалзуулж сэргээж өгдөг.


ROHTO COOL 40 EYE DROP
Нүдээ сайн хайрлаж, хамгаалж байцгаая. Япончуудын хувьд өдөр тутмын хэрэглээнд байдаг төрөл бүрийн нүдний дусаагуурыг бид ч гэсэн хэрэглэж заншвал маш их хэрэгтэй зүйл юм. Энэ нүдний дусаагуур гэхэд хамгийн хямддаа ордог боловч дажгүй чанартай бүтээгдэхүүн юм. Өдөрт ганц хоёр дусаахад л хангалттай. Роот гэсэн компаний нүдний дусаагуурууд ер нь аль нь ч дажгүй санагддаг. Та ч гэсэн ажил, хичээлийнхээ дундуур ганц нэг дусааж заншаарай. 

6 comments:

Amazing said...

Таны пост амьдралд маань их хэрэг болж байгаа шүү.
Дараа дараагийн постыг идэвхтэй хүлээж байя. :)

Anonymous said...

Өөрийн тань beauty review-ууд их таалагддаг шүү. Заримаас нь туршаад аягүй баяртай байгаа. Энэ лакны өнгүүд бас яг my favorite байна. Хөгжилтэй зүйл хэлэхэд өнгөрсөн амралтын өдөр жоохон эргэлзэж байгаад улаан годдуу бүрсгэр өнгө аваад будаад гарсан бүхэл өдөржингөө гараа атгаад хэхэ, гэртээ ирэхэд бараг л шөрмөс татсан байх шүү.

@Amazing Баярлалаа. Постоо таслахгүй оруулж байхыг хичээнээ :)

@Anonymous Коммэнт үлдээсэнд баярлалаа. Гэнэт тод өнгөөр будаад дасахгүй сонин байсан байх аа. Нүдэнд харагдчихлаа хэхэ Би бас хааяа тодоор будмаар санагдаад гарахаараа орой гэртээ ирээл арилгачихаад байдаг. Нэг тийм юм байх шиг байнаа

Anonymous said...

goyo post baina. Iopeg Mongolios haanaas avch boloh uu

Hariu bicheegui udsand uuchlaarai. Iope giin buteegdehuunuudiig Max mall, ih delguurt harj bsan um bna. Iope cushion geed asuugaarai. Humuus neleen heregledeg um bnalee. Oldono baihaa.