Арьс арчилгааны талаар та хэр сайн мэдэх вэ? 2-р хэсэг "Арьс арчилгааны 10 үе шат"

2/16/2016 chardonnaygal 16 Comments


   Хүн бүрт тохирох арьс арчилгааны тогтсон дараалал болон бүтээгдэхүүнүүд байхгүй гэж хэлж болох байх. Арьсны онцлог, төрлөөс хамааран бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээ хүн болгонд ялгаатай байдаг тул хэн нэгэнд сайн таарч байгаа бүтээгдэхүүн танд таарна гэсэн баталгаа байхгүй. 
     Арьс арчилгааны 10 үе шатын талаар та сонсож байсан байх. Тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж үр дүнг нь үзэж байгаа хүмүүс байхад ямар их цаг зав, мөнгө вэ гэж бодох нэгэн ч байгаа байх. Ер нь бол аль алийг нь зөв буруу гэх аргагүй юм. 10 шатлалтай гэдэг нь эдгээр 10 бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр, өглөө оройд хэрэглээд байхын нэр биш билээ. Зарим бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэдэг байхад заримыг нь хэрэгцээ шаардлагаасаа хамаараад 7 хоногт 1 эсвэл 2-3 удаа хэрэглэдэг. Жишээлбэл: Гуужуулагч, цаасан маск, шөнийн маск зэргийг нас болон арьсныхаа байдлаас шалтгаалан 7 хоногт 1-3 удаа, нарны тосыг зөвхөн өглөөд, тэжээлийн тосийг зөвхөн оройд хэрэглэнэ гэх мэт...

     Ингээд сүүлийн хэдэн жилд алдаршаад байгаа "10 үе шаттай Солонгосын арьс арчилгааг" танилцуулъя. 


2-р хэсгийг уншиж эхлэхээс өмнө 1-р хэсэгтэй (линкэн дээр дарна уу) уншиж танилцвал илүү ойлгомжтой байх болно.
Арьс арчилгааны 10 үе шат    Эх үүсвэр: Charlotte Cho
1. Нүүрний будаг арилгагч болон тосон суурьтай цэвэрлэгч - Хэрвээ та нүд болон уруулаа тод өнгөөр, усны хамгаалалттай будгаар буддаг бол эхлээд зориулалтын будаг арилгагчаар нүд болон уруулын будгаа арилгаарай. Хөнгөхөн буддаг бол шууд тосон цэвэрлэгчээ хэрэглэхэд хангалттай.

2. Усан суурьтай цэвэрлэгч - буюу нүүр цэвэрлэгч хөөс/гель нь тосон цэвэрлэгчийн дараа үлдсэн бохирдол болон гуужсан арьсыг авч, арьсны өнгийг сэргээж, нүүрэн дээр элдэв зүйл гарахаас сэргийлдэг.

3. Үхэжсэн арьсыг гуужуулах- Хамрын арьсан дээр төвлөрч 7 хоногт 1-2 удаа зөөлөн гуужуулснаар хар батганаас ангижрах боломжтой. Гуужуулагчийг хэрэглэх тохиолдолд хамгийн гол нь арьсны сүвийг гэмтээхээргүй, том хатуу ширхэггүй, зөөлөн гуужуулагчийг хэрэглэх хэрэгтэй байна. Жишээ бүтээгдэхүүн: Skinfood Black Sugar Mask Wash Off

4. Чийгшүүлэгч тоник - Алгасаж болохгүй хамгийн чухал үе шатуудын нэг болох чийгшүүлэх тоник нь арьсны үлдэгдэл бохирдлыг цэвэрлэж, pH-г тэнцвэржүүлж, дараа дараагийн бүтээгдэхүүнүүдийг сайн хүлээж авахад бэлтгэж өгдөг. Энэ үе шатыг алгассанаар дараагийн түрхэх бүтээгдэхүүнүүдийн үйлчлэл муудах сөрөг талтай. Жишээ бүтээгдэхүүнүүд: “Son and Park Beauty Water”, “Missha Time Revolution Clear Toner

5. Эссенс - Солонгосын арьс арчилгааны амин сүнс болох эссенсийг анх Солонгост зохион бүтээжээ. Эссенс нь арьсыг чийгшүүлж, арьсны эсүүдийн нөхөн төлжилтийг сайжруулдаг.

6. Ампуль болон сэрам - Барууны косметикт ихэвчлэн serum болон booster хэмээн нэрлэгддэг ampoule нь дээр дурдсан эссенсийн өтгөрүүлсэн хэлбэр гэж хэлэхэд болно. Эссенсийг буцалгасаар байгаад хамгийн хэрэгтэй зүйлүүдийг нь тунааж ялгаж авсныг ампуль гэж тайлбарлаж болох юм. Ихэвчлэн арьсны эсүүдийг нөхөн төлжүүлж, гэгээлэг болгож, сэвхийг багасгах үүрэгтэй байдаг.

7. Цаасан болон гелэн маск - Маскыг байнга хэрэглэж заншсанаар арьс хангалттай чийгшиж, хуурайших гэдэг зүйлийг та мартах болов уу. Нүүрээ тоникоор чийгшүүлсний дараа маскыг цэвэрхэн гараараа тавьж яг зааврын дагуух минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Нойрмог үедээ маскыг хэрэглэхгүй байхыг бодоорой. Учир нь маскыг 10-20 минутын турш зааврын дагуу хэрэглээд авахгүй бол маск нь хатаж нүүрэнд өгсөн чийгшилээ буцааж авснаар, арьсыг илүү ч хуурайшуулах талтай. Зарим маскыг хэрэглэснийхээ дараа угаах хэрэгтэй байхад заримыг нь угаах шаардлагагүй байдаг. Зааврыг нь заавал уншаарай. Жишээ: "Innisfree It's real squeeze mask", "Rasnat Snail Mucous Smoothing White Ice Mask"

8. Зовхины тос - 1-р хэсэгт дурдсанчлан зовхины тос бол таны гол хөрөнгө оруулалт хийх ёстой зүйл билээ. Зовхины арьс маш нимгэн, бараг булчингүй тул нүүрний бусад хэсэгт түрхдэг бүтээгдэхүүнүүд хэтэрхий хүчтэйдэх болно. Биеийн тосыг нүүрэнд түрхдэггүй шиг нүүрний тосыг зовхинд түрхэхгүй байхнээ. Нүд болон хүзүү бол таныг наснаасаа хөгшин болон залуу харагдуулах гол хэсгүүд юм. Зовхины тосыг түрхсэнээр сэвх толбо, үрчлээ, хуурайшилт болон нүдний доорх хар хүрээнээс сэргийлэх боломжтой. Жишээ: Залуу арьсанд "Skinfood Royal Honey Eye Cream", "Banila Co It Radiant Brightening Eye Cream"

9. Чийгшүүлэгч тос буюу шөнийн тос - Ялангуяа оройд арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Чийгшүүлэгч тос эдгээр бүх үе шатуудын хамгийн зузаан формула учраас хамгийн сүүлд түрхэгддэг байна. Харин 7 хоногтоо 1 удаа шөнийн маск буюу унтаж байх хооронд арьсыг чийгшүүлэх маскыг түрхэж хангалттай чийгшил өгч болох юм. Шөнийн маскийг түрхэж унтаад, өглөө нүүрээ угаахад л арьс хангалттай чийгшиж, сайхан болсон байх болно. Жишээ бүтээгдэхүүнүүд: "Laneige Water Sleeping Pack", "Missha Super Aqua Cell Renew Snail Sleeping Pack"

10. Нарны тос - Чийгшүүлэгч тос нь оройн арьс арчилгааны сүүлийн үе шат бол нарын тос нь өглөөний арьс арчилгааны хамгийн сүүлийн үе шат юм. Пудр болон бусад түрхэж буй тоснуудад чинь SPF агуулагдаж байсан ч тэдгээр нь хангалттай хамгаалалт болж чадахгүй учраас зориулалтын нарны тосыг заавал түрхэж заншаарай. Миний хувьд өмнө нь зөвхөн зун л нарны тос түрхдэг байсан боловч саяханаас өвөл, зуны бүх улиралд өдөр бүр түрхдэг болохоор хичээж байна. Ялангуяа гоо сайхны салонд үйлчлүүлсний дараа арьс илүү эмзэг болсон байдаг тул заавал хамгаалалт болон нарны тос түрхэж гарах хэрэгтэй байхнээ. Нарны тос түрхэхээр нүүр тослогтоод байдаг бол Японы гелэн нарны тоснууд тийм асуудлыг авчрахгүй. Ер нь Япон нарны тоснууд маш нимгэн, шингэн бүтэцтэй байдаг тул бараг л юу ч түрхээгүй мэт санагдахаар байдаг. Нэг жишээ дурдахад жолоо барьдаг, нарны тос болон сүүдрэвч хэрэглэдэггүй хүмүүсийн нүүрний баруун зүүн талын арьс хоорондоо маш ялгаатай байдаг. Япон машин барьдаг бол баруун талын нүүрний арьс илүү сэвхтэж толботсон, үрчлээтэй байх нь элбэг байдаг. (Блогчдын зөвлөгөөнөөс хамгийн их давтагдаж байгаа болон хэрэглээд үнэхээр таалагдаж байсан бүтээгдэхүүнүүдийг улаанаар тэмдэглэв)

Жишээ бүтээгдэхүүнүүд

     Жишээ болгож өөрийнхөө хэрэглэдэг болон хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээс орууллаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн онцлог давуу тал болон таалагдаагүй зүйлүүдээсээ ч бас бичлээ. Ихэнхи нь Монголдоо худалдаж авах боломжтой, боломжийн үнэтэй бүтээгдэхүүнүүд байгаа. 
Эх үүсвэр: ChardonnayGal
"Bioderma Sensibio Make-up Remover" болон "Orbis Oil Cut Cleansing Liquid"

Bioderma Sensibio Make-up remover нь эмзэг арьсанд ч тохиромжтой учраас нүдний болон уруулын будгаа эхлээд энэ цэвэрлэгчийг хөвөнд шингээж байгаад хөнгөхөн цэвэрлээд дараа нь нүүрээ цэвэрлэвэл илүү хялбар байх болно. Онцлог нь заавал дараа нь усаар зайлах албагүй учраас гадагшаа аялал зугаалгаар явахдаа авч явахад тохиромжтой. 

Orbis oil cut cleansing liquid бол тосны орцгүй, 23 жилийн турш Орбис брэнд дотроо хамгийн их зарагдаж байгаа нүүр цэвэрлэгч шингэн юм. 
Жич: Нүдээ бага буддаг бол эхний үе шатыг буюу make-up remover-г алгасаж болно.

 "Kose Softymo Deep Cleansing Oil" 

Тосон цэвэрлэгч нь нүүрэнд түрхсэн янз бүрийн бүтээгдэхүүнүүд, нарны тос, будгийг арилгана. Дэлгэрэнгүй мэдээллийг 1-р хэсгийн "Давхар цэвэрлэгээ" хэсгээс харна уу.

Бусад сонголтууд: Banila Co. Clean It Zero Classic ”, “Tony Moly Floria Brightening Cleansing Oil”


"Laneige Pore Deep Cleansing Foam" 

Нүүр цэвэрлэгч хөөс- Гуужсан арьсыг болон хар батгыг зөөлөн арилгаж, арьсны өнгийг сэргээнэ. Ланейжийн нүүр цэвэрлэгч хөөснүүд ер нь зөөлөн, хурц үнэргүй, сайн цэвэрлэдэг юм шиг санагдаад байгаа.
Эх үүсвэр: Chardonnay Gal
    "Loccitane Gentle Toner", "Muji Light Toning Water"
    Нүүрээ угаасны дараах үлдэгдэл бохирдлыг цэвэрлэж, арьсны pH-г тэнцвэржүүлнэ. Мүжигийн хувьд хямд үнэтэй боловч хийх ёстой юмаа хийгээд байх шиг санагддаг.

    "It's skin PO Effector" 
    Арьсны томорсон сүвийг жижигрүүлэх үйлчилгээтэй эссенс. Нүүрээ угааж, чийгшүүлсний дараа хэрэглэнэ.

    "Innis free white tone up lotion"
    Арьсыг цайруулах үйлчилгээтэй лошн. Үнэр нь хурц биш боловч арьсыг чийгшүүлэх, цайруулах тал дээр хангалтгүй бас хэт эмзэг арьсанд бага зэрэг хүчтэй санагдав. 

    "Kiehl's Micro-Blur Skin Perfector"
    Арьсны сүв болон бусад өөг далдалж, гөлгөр харагдуулна. Өглөө оройд хэрэглэж болно. Амралтын өдрүүдээр энийг болон нарны тосоо түрхээл гадуур гараад байхад боломжийн санагдаад байгаа. СС крем шиг арьсны өнгийг нэлэнхүйд нь өөрчлөхгүй боловч, илүү эмчилгээний зориулалттай, бага зэргийн өө дардаг бүтээгдэхүүн юм.

    Эх үүсвэр: Chardonnay Gal
    "Skinfood Gold Caviar Lifting Eye Serum"
    Алт болон түрсний орцтой зовхины сэрамыг саяхан авсан болохоор ид шидийг нь хараахан мэдрээгүй байна. Ер нь бол 40-с дээш насанд тохиромжтой бүтээгдэхүүн боловч хааяа нэг хэрэглээд үзье гэж шийдэв. Шахдаг хэлбэрийнх учраас дотор нь тоос болон бохир орохгүй нь таалагдаад байгаа. Шингэн бүтэцтэй учраас түрхэхэд хөнгөн бөгөөд хялбар боловч, эмзэг арьсанд бага зэрэг хүчтэй санагдав. 

    "Kiehl's LIP BALM"
    Шингэний дутагдал болон хүйтэн, салхитай уур амьсгалаас болж уруулын арьс хатаж, хуурайшдаг тул уруулаа өдөр бүр хангалттай чийгшүүлж байвал аяндаа хуурайшихаа байж, уруулаа будахад амар болдог. Энэ бүтээгдэхүүний хувьд урууландаа шууд түрхэхгүй хурууны өндгөндөө жаахныг авч түрхдэгээрээ онцлогтой боловч миний арьсанд тийм ч сайн чийгшүүлдэг санагдахгүй байгаа. Neutrogena nordic berry lip balm надад илүү таарч байгаа санагдав.

    "Biore UV Aqua Rich Watery Gel Sun Screen"
    Гелэн нарны тос нь хөнгөхөн, тослог биш бүтэцтэй тул зузаан наалдамхай нарны тосонд дургүй танд таалагдаж магадгүй юм. Sekkisei-н нарны тос ч бас зүгээр санагддаг. Харин Тони Моли, Скинфүүд-с хэрэглэж байсан нарны тоснууд арай зузаан санагдсан.

    Ажлын өдрийн оройн арьс арчилгааны жишээ: 

    1. Нүүрны будгаа арилгаж тосон цэвэрлэгчээр цэвэрлэх
    2. Хөөс эсвэл гелээр угаах 
    3.Тоник хэрэглэх 
    4. Эссенс болон бусад тритментүүдээ хэрэглэх
    5. Шөнийн тос юм уу маск хэрэглэх 
    6. Зовхины тос түрхэх

    Ажлын өдрийн өглөөний арьс арчилгааны жишээ:

    1. Шөнө унтаж байх хооронд ялгарсан хөлс, бохирдлыг хөнгөхөн угааж цэвэрлэх

    2. Тоник хэрэглэх 
    3. Лошн, чийгшүүлэгч түрхэх
    4. Зовхины тос түрхэх (Ихэвчлэн хамгийн сүүл хавьд хэрэглэдэг боловч үйлдвэрлэгчээсээ шалтгаалаад өөр заавартай байх нь ч бий)
    5. Нарны тос түрхэх
    Амралтын өдрийн хувьд харьцангуй цаг зав ихтэй болохоор цаасан маск, гуужуулагч гээд арай их цаг ордог зүйлүүдээ хийж болох юм. 

            Бүх гоё зүйлүүдийг нүүрэндээ л түрхээд байхаас гадна үс, биеэ ч гэсэн битгий мартаарай. Ялангуяа үсний эссенсийг нэг хэрэглээд эхэлвэл өмнө нь яаж болж байсан байнаа гэж бодогддог юм байна лээ. Зурган дээр "Jillstuart Body Milk", "Etude house Silk Scarf Hair Essense" харагдаж байна. Etude house-н зарим бүтээгдэхүүнүүд болон энэ үсний эссенсийн хувьд үнэр нь бага зэрэг нялуун  талдаа байдаг нь миний хувьд жаахан таалагдаагүй. Скинфүүд, Аморе Пасифик гээд дажгүй үсний эссенстэй брэндүүд зөндөө байгаа байх. 


         Эдгээр бүтээгдэхүүнийг жишээ болгон оруулсан бөгөөд ямар нэгэн сурталчилгааны зорилгогүй болно. Зөвхөн арьс арчилгаа гэхэд л ямар их юм бэ гэж эхлээд бодогдож болох ч бага багаар, өмнө нь сайн судалсны үндсэн дээр худалдан авч, өөр дээрээ үр дүнг нь үзээд ирэхээр аяндаа хэрэгтэй зүйлүүд гэдгийг ойлгож эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Их цаг зарцуулаад байгаа юм шиг боловч, орой зурагт, кино үзэхдээ зүгээр сууж байхаар амжуулж болох л зүйлүүд юм. Яваандаа дасаад ирэхээр ажил шиг санагдахаа больж, хөнгөхөөн хурдан хийдэг болоод явчихна. Таны арьс 20 насандаа хэрхэн харагдаж байгаагаар биш 30-с дээш насанд хэрхэн харагдаж байгаагаар дүгнэгдэнэ гэдгийг санаарай. Будгаар гаднаас нь өөгөө нуухад биш, будаг хэрэглэхгүй байсан ч эрүүл сайхан харагдахаар байх нь чухал биш гэж үү. Асууж тодруулах юм байвал коммент үлдээгээрэй :) Надад ч гэсэн мэдэхгүй юм зөндөө байгаа болохоор бага багаар судалсаар, суралцсаар байх болно оо. 

    16 comments:

    Unknown said...

    Emulsion g hezee ni heregleh ve

    Sain bainuu. Emulsion g Toner/Tonic nii daraa hereglene. Hervee essense/serum/ampoule n ali negiig heregledeg bol Toner, Essense/serum/ampoule, Emulsion gesen daraallaar hereglene. Emulsion ni chiigshuulegch shoniin tosiig bodvol hongon butetstei chiigshuulegch uchraas toslog bolon holimog aristai humuus shoniin bolon odriin tosnii orond ashiglaad bgaa haragddag. Shoniin tos turhdeggui bol er ni hamgiin suuld ni nudnii tosnii omno turhene geed oilgohod zugeer baih.

    Unknown said...

    bayarlalaa heregtei zuwulguu ugch bgaad ;) bi ch ingej sain archildaggi l dee osoldohgui l oroi bolgon ugaadag hehe, tosnii huwid CEZANNE /All in one gel/ turhchihdeg olon yum hereglehgui amar geed l... ene talaar her bodoltoi bdag be?

    Sain bainuu @tsenher shil Bugd hamt bagtsan buteegdehuun tsag, mungu hemneed amar sanagddag. Ylanguya gereesee hol gadagsha yvahad achaa bolohgui amar. Minii huvid ampoule, serum geed nohon sergeeh taliin umnuud bas heregledeg bolohoor tus tusd ni heregleh shaardlagatai baidag. Serum nteriig heregleed heden minut bolj baigaad daraagiin umaa hereglevel iluu ur duntei baidag gej sonsson. Narnii tos, zovhinii tos bolon shoniin tosiig bas tusad ni bailgah heregtei gedgiin bainalee. Buur ih ydarsan, yarch bga ueees busad ued ali boloh tusdaa baisan ni iluu ur duntei, buteegdehuun burt arisnii gund nevtreh tsag ogch bgaa gej oilgodog.

    Unknown said...

    Mash saihan blog olsondoo onoodor ih bayartai bna. Heregtei zuiluud bichij bgaad bayarlalaa. Tsaashid baingiin unchigch bolno oo. AMJILT AMJILT

    Bayarlalaa :)

    Anonymous said...

    Sn bnuu?neg ym aygui ergelzeetei ymaa,tonic iig yaaj heregldiim boloo?yapon solongosion toner lotioniig arisndaa shingeedg geed,europe toner lotioniig huvunguur archij avdg gh ym..bi yoponii kose iin toner(yoponiihiig bas lotion gdiin blee te toniciig n),milky lotion heregleh gd avsn ymaa ,yaaj hereglehee meddegguiee heleed zuvluud uguuch bayrlalaa

    Сайн байна уу? Tоник нь Солонгост refreshener/freshener/skin/activating serum/skin softener/beauty water/balancing water гэх мэт янз бүрийн нэртэй, Японд таны хэлснээр голдуу lotion, toning water гээд, Европт бол toner гээд байгаа. Тоник нь нүүрээ угаасны дараа үлдэгдэл бохирдлыг цэвэрлэнгээ нүүрийг чийгшүүлж, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг нь хангаж өгдөг учраас хөвөнд шингээж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Хөвөнд бага зэргийг шингээж зовхиноос бусад хэсэгт хөнгөхөн дарах, гадагшаа зөөлөн арчих маягтайгаар хэрэглээрэй. Японд ч гэсэн ихэнхи лошныг хөвөнд шингээж хэрэглэдэг. Нүүрээ маш сайн цэвэрлэсэн бол гараараа түрхэж болно. Гэхдээ хөвөнд шингээж түрхсэн нь миний хувьд илүү үр дүнтэй санагддаг. :)

    Бас зарим Япон лошнууд нь арьсны pH-г тэнцвэржүүлэх, үлдэгдэл бохирдлыг арилгах биш арьсыг зөөллөх, чийгшүүлэхэд гол анхаарлаа хандуулсан байдаг. Хэрвээ тийм лошн бол шууд түрхэж болно. Kose гийн ямар нэртэй лошн вэ гэдгийг нь хэлвэл судлах боломжтой юм байна.(10аад төрөл байдаг)

    Anonymous said...

    Huuh bayrlalaa ih hurdan hariulj ugsund.miniih moisture mild white gd nerte lotion,milky lotion 2 bga ymaa.yer n 2ulang n yaaj heregleh ve?bas nuurnii mistiig bol zugeer tsatsaad bhad bolno te?

    Anonymous said...

    Aan bas udr bolgon uur uur turliin mask taviad bval zugeeru?ene havar aris aimr bolj bnaa.toslog aristai ymaa.ydj unjuud tavih stoin boluu?salfetkan mask,sleeping mask,shavar mask ntr ged l? Bayrlalaa baahn ym Asuugaad tuvug bolchloo

    Арьсыг цайруулах, сэвх толбоноос хамгаалах, чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд юм байна. Алкохол болон fragrance гэх мэт зүйлүүд ороогүй дажгүй бүтээгдэхүүн байх шиг байна. Нүүрээ сайн цэвэрлэж угаагаад, лошноо алган дээрээ эсвэл хөвөнд шингээж байгаад зовхины арьсаа тойруулаад түрхчихнэ. Хөвөнд шингээж түрхэх, шууд түрхэх аль аль нь болох юм байна. Дараа нь милки лошноо 2-3 дуслыг гоожуулж байгаад түрхээрэй. Оройд орондоо орохоос дор хаяж 20 минутын өмнө арьсаа арчилж дууссан байвал зүгээр шүү.

    Өөр өөр маск тавьж болноо. Маскаа тавихаас өмнө нүүрээ тоникоороо чийгшүүлчихвэл илүү үр дүнтэй. Зарим маскнууд хэрэглэснийхээ дараа угаах шаардлагатай байдаг. Зааврыг нь сайн хараарай. Цаасан болон гелэн маск ер нь 7 хоногтоо 2-3 удаа, sleeping mask бас 2-3 удаа тавиад байхад сайн чийгшиж, илүү үр дүн өгдөг. Тослог арьстай бол 7 хоногт 1 удаа шавар маск зүгээр. Хар батга цэвэрлэхээс гадна арьсны өнгийг сэргээж өгдөг. (Innisfree super volcanic clay mask их зүгээр) Би хольмог арьстай. Цаасан маск 7 хоногт 1 удаа, skinfood black sugar угаадаг маск 1 удаа, sleeping mask 2 удаа хэрэглэдэг. Гайгүй болоод байх шиг байдын.

    Нүүрээ сайн цэвэрлэж, чийгшүүлсэн байвал дараа нь түрхэх бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээ илүү сайжирдаг шүү. Хамгийн гол нь цэвэрлэгээгээ сайн хийгээрэй. Жишээлбэл нарны тосыг бол тосон цэвэрлэгч л сайн арилгах болохоор хөөсөөр угаасан ч сайн арилахгүй байж магадгүй. Арьсаа хүчтэй үрж угаавал үрэвсүүлж, батга үүсгэх гээд байдаг. Нүүрний савангаа сайн хөөсрүүлж байгаад иллэг хийж байгаа маягаар удаан угаагаарай. (2 минут орчим) Ер нь л арьсандаа маш зөөлөн хүрж, угааж байгаарай. Юм гарч байгаа үед хүйтэндүү усаар угаавал зүгээр.

    Anonymous said...

    Yostoi ih bayrlalaa.mundag medlegte ymaa.amjil husiii

    Bayarlalaa :)

    Tungaa said...

    Сайн байна уу? Ийм гоё зөвлөгөөг нь сая л уншиж байна. Баярлалаа. Энэ талаар мэдлэггүй болохоор асуух зүйлс гараад аа. Одоо блог оо хөтөлж байгаа үгүйг мэдэхгүй ч гэсэн асуулт үлдээлээ ккк. Арьс цэвэрлэгээ болон арьчилгааны бүх бүтээгдэхүүнээ зовхины арьсандаа хүргэхгүй тойруулаад хэрэглэх үү? Зовхинд зөвхөн зовхины тосноос өөр зүйл хэрэглэхгүй юу? Чийгшүүлэх тос, нарны тос, цэвэрлэгч, чийгшүүлэгч тонер г.м