Шинэ ээж / 3-р сэдэв: Төрсний дараа анхаарах зүйлс



Шинэ хүнээ угтаж авсны дараа анхаарах зүйлүүдийг өөрийн туршлагаас жагсааж бичьеэ.

1. Гэр болон эмнэлгийн орчин тоос, шороогүй, агаартай байх.
Ямар ч нян бохирдолгүй цэвэрхэн газраас дөнгөж гарч ирсэн үрээ орчны бохирдлоос хамгаалах. Хүүхдээ өөр өрөөнд оруулж байгаад хүүхдийн байх өрөөний агаарыг тогтмол сэлгэж байх.

2. Ердийн үеийнхээсээ ариун цэврийг дээд зэргээр сахих
Үүнд мэдээж бие зассаныхаа дараа, хөхүүлэхийн өмнө болон түүхий ногоо жимсэнд хүрсний дараа гараа угаахаас гадна гадны зочид ирэхэд нь гарыг нь угаалгах орно.

3. Хүүхдээ дээш харуулж унтуулах боловч, толгойг нь заавал баруун эсвэл зүүн тал руу нь ээлжилж харуулж байх
Ар дагзаар нь унтуулахад хүүхдийн толгой маш амархан хавтгай хэлбэртэй болдог. Мөн аль нэг тал руу нь байнга харуулж унтуулах болон хөхүүлэхэд далий толгойн хэлбэртэй болно. Хүүхэд 3-4 сар хүрсний дараа хэлбэр алдах нь багасаж, өөрөө чөлөөтэй эргэж чаддаг болох тул заавал ийш тийш харуулах шаардлагагүй болох байх. Тэр хүртэл хэдхэн сар толгойг нь яг ээлжилж харуулж байгаарай. Хэрвээ flat head syndrome буюу толгой нь илт хавтгай болсон нь мэдэгдвэл эртхэн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авбал засрах боломжтой.

Хүүхдийн биеийг дээшээ, толгойг хажуу тийшээ харуулж унтуулах нь хамгийн аюулгүй бөгөөд толгойны хэлбэрийг алдагдуулах аюулгүй байршил юм. Мөн  дээшээ харж унтуулж байх тухай эмч нар зөвлөснөөр Америкт хүүхэд гэнэт нас барах эрсдлийг тавин хувиар бууруулсан тухай судалгаа байдаг. Хэрвээ та энэ талаар сонсож байгаагүй бол SIDS синдромын талаар судлаж үзээрэй.

Flat head syndrome


4. Хөхөөр хооллож байгаа бол үлдсэн сүүгээ сааж суллаж байх. 
Хэт чинэрсэн үед нь эхлээд гараараа хэд хэд сааж байгаад хөхөө амлуулах.
Чинэрсэн хөхнөөс эхний үед гардаг усархаг сүү нь хүүхдэд тийм ч хэрэгтэй зүйл бишээс гадна, хүүхэд хахаж цацах, ногоон өнгийн баас гаргах зэрэг сөрөг талтай. 2 хөхөө ээлжилж хөхүүлж байхгүй бол хөхний сүүний гарцад өөрчлөлт орохоос гадна том жижиг хөхтэй болж үлдэнэ.

5. Хүүхдийг эхний 2 долоо хоног маш тайван, дуу чимээ багатай орчинд байлгах.
Дотны хүмүүсээ 2 долоо хоног болсны дараа гэртээ уривал зүгээр юм байна лээ. Эхний 2 долоо хоног бол бяцхан үрийн гэртэйгээ, аав ээжтэйгээ танилцаж дотносох хамгийн чухал үе гэдгийг олон номноос уншсан болохоор тусгайлан бичлээ. Мөн энэ үед гадаа дулаан байсан ч заавал гадаа гаргах шаардлагагүй юм билээ.

Topponcino гээд ийм дэвсгэр хүүхдэдээ хийж өгвөл тэврэхэд хүүхдэд болон ээжид тухтайгаас гадна өвөө, эмээ, ах, дүү нар нь тэврэхэд тухтай байх болно. 


6. Агаарт гаргах
Бид 2-ын хувьд эмнэлгээс гарч ирсэн өдрөөсөө буюу 5 дахь хоногоосоо эхлээд гадаа 5, 10, 15 минутын хугацаатайгаар гардаг байсан. 14 хоногтойгоос нь 30-60 минут, 1 сартайгаас нь 1-2 цагаар өдөрт хэд хэдэн удаа салхилуулдаг байсан юм байна. 2 сартайгаас хойш бол өдөрт дор хаяж нэг удаа гадаа унтдаг байсан. Өвлийн улиралд -20-с дулаан, нартай үед бас богино хугацаагаар гадаа гарч унтуулдаг байсан. Хүүхэд өдрийн цагаар агаарт сайн гарч байвал өдөр ч, шөнө ч нойрондоо сайн байдаг санагдсан.

7. Хүүхэд болон ээж, аав нь шинэ хувцас өмсөхдөө угааж байж өмсөх
Арьс нь маш амархан янз бүрийн зүйлээс харшдаг учраас илүү бодолтойгоор хандах

8. Арьс нь бүрэн гуужиж дуусаагүй учраас өдөр болгон усанд оруулж байх. Ялангуяа эхний 3 сар өдөр болгон усанд оруулж байвал хүүхэд чийрэг болж, ханиад томуу хүрэх нь бага байх болно. Харин саван хэрэглэх бараг шаардлагагүй байдаг юм билээ. 7 хоногт 1-2 удаа л савандахад хангалттай тул түүнээс их савандвал арьс нь хуурайшиж, эмзэгшиж эхэлнэ. 14 хоногтойгоос нь хүүхдийг зориулалтын зүйл ашиглан хэвтүүлж усанд оруулж болох тул ээж аавд нь маш амар байх болно. Крантны ус нь шүүлтүүртэй эсвэл хангалттай цэвэр бол шууд оруулж болох боловч хатуулаг ихтэй, бохир бол буцалгаж байж оруулаарай.

Иймэрхүү усанд оруулдаг ванн болон хэрэгсэл Дүнжингарав худалдааны төв болон бусад хүүхдийн дэлгүүрүүдээр элбэг байгаа. 5 сартайгаас хойш сууж усанд орох болохоор үнэтэй, сайныг авах шаардлага байхгүй санагдсан.


9. Хувцсыг нь зориулалтын вок, савангаар, гараар угааж байх

10. Хүүхэд зогьсуулах маш олон шалтгаан байдаг бөгөөд зогьсуулах бүрт нь даарч байна гэж оношлох шаардлагагүй. Сүүгээ гулгиж гаргаснаа буцаж залгих үед зогьсуулах нь маш элбэг тохиолддог.

11. Гэртээ хүүхдийнхээ хөлийг нүцгэн байлгах
Мэдээж хэрэг хүйтэн байвал оймс өмсгөх. Хүүхэд бүх зүйлийг хөлөөрөө хүрч танин мэддэг учраас хөлийг нь аль болох ил байлгах нь хүүхдийн хөгжилд чухал. Мөн хүүхэд биеийн дулаанаа хөлөөрөө зохицуулдаг учир хөл нь хэт халуун байвал хэт халууцаж байгааг илэрхийлдэг. Гэхдээ яах эсэх нь таны л шийдэх хэрэг.

Хүүхдэдээ ийм гоё орчин бүрдүүлж өгвөл хүүхэд аюулгүй, тухтай орчинд чөлөөтэй хөгжих, суралцах боломжоор хангагдана. Бүүвэйлэгч дээр тавьж орхихоос илүүтэйгээр хүүхдэд харах, мэдрэх боломжоор дүүрэн орчныг бүрдүүлэхийг бодоорой. 

Манай охины хувьд гэртээ ер нь оймс бараг өмсөж үзээгүй. 10 сар хүртлээ байнга айл хэсэж, гадаа гардаг байсан боловч бараг ханиад хүрч байгаагүй юм байна.

12. Шөнө сэрэхэд нь ярьж, гэрлээ тод асаахгүй байх. Анхнаас нь шөнө хүмүүс унтдаг гэсэн мессежийг хүүхдэдээ суулгаж өгвөл шөнө сэрээд байх нь багасах болов уу.

13. Цэвэр даавуун 100% cotton материалтай хувцас, нийлэг биш материалтай өлгий хэрэглэх

14. Хүүхэд хэт халууцвал, хэт халуун усанд орвол арьсан дээр нь улаан тууралтууд гардаг тул хэт халууцуулахгүй байх. Хэт халууцсанаас бага зэрэг сэрүүн байлгасан нь дээр.

15. Ээж нь өөрөөрөө төрсөн бол шууд бага зэрэг бариу бүс зүүвэл хэвэндээ ороход хурдан гэдэг юм билээ. Миний хувьд яагаад ч юм бүс зүүх муу санагдаад зүүгээгүй. Гэрийн халатныхаа бүсээ жоохон чангалчихдаг байсан. Тийм ч их сунаагүй ч өмнөхөөсөө илүү сул арьстай болсон байналээ.

16. Хүүхэд нь өвдөөд эмчид үзүүлэхэд бичиж өгсөн эмийг моносын сайтнаас давхар судалж байж хүүхдэдээ өгөх. Заримдаа эмч нар хэт хүчтэй, нярай хүүхдэд өгч болохгүй эмийг ямар ч тайлбаргүйгээр дур мэдэн бичсэн байдаг. Аав ээжүүд давхар хянаж л байхгүй бол дараа нь очиж заргалдаад ямар хэрэг байх вэ дээ.

17. Ягаан дэвтрээ сайн уншиж, хөтөлж байх. Ягаан дэвтэр дээр таны асуултын хариултууд ихэнх нь байгаа шүү.

18. Хүүхдийнхээ чихний хэлбэрийг засах.
Хэрвээ төрөх явцад чих нь хавчигдсан ч юм уу, ямар нэгэн байдлаар чих нь өөрчлөгдсөн төрөөд тэр нь 48 цагийн дотор хэвэндээ орохгүй бол хүүхдийнхээ чихийг зөөлөн байгаа дээр нь засаж болдог юм билээ. 


Манай охины чих төрөхдөө ийм байсан хөвөнгөөр хааяа нэг зассаар байгаад одоо зүв зүгээр болсон. Англиар folded ears гэж хайгаарай. 


Нэмэлтээр санаа хэлэхэд

19. Хүүхдээ дөнгөж төрсөн үеийн сэтгэгдлээ аав ээж хоёр нь бичиж хадгалбал дараа нь уншихад маш гоё байдаг юм байна лээ. Бас сар бүр яг нэг загвараар зургийг нь авч байвал дараа нь том болсон хойно нь өөрт нь сайхан санагдах байх. Эмнэлгээс гарахдаа өмссөн хувцсыг нь бас нандигнаж хадгалаад дараа нь бэлэглэж болно.

Хэрвээ та англи эсвэл өөр хэлний мэдлэгтэй бол мэдэхгүй зүйл гарахад тэр хэл дээрээ интернетээр мэдээлэл хайж үзэх нь янз бүрийн хүмүүсээс асууснаас хамаагүй дээр юм билээ. Монгол хэл дээр мэдээлэл маш бага байдгаас гадна, эх сурвалж нь тодорхойгүй ам дамжсан яриа, мухар сүсэг их байдаг болохоор байнга уншсан зүйлдээ итгэхгүй байх хэрэгтэй шүү.



Шинэ ээж / 2-р сэдэв: Төрөхийн өмнөх бэлтгэл



За хамгийн эхлээд нэг тайлбар бичьеэ. 

Миний хувь ээж болоод одоо л нэг жил болох гэж байгаа тул олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн хажууд туршлага тааруухан хэвээрээ л. Гэхдээ анхны төрөлтийн үед мэдэхгүй зүйлс маш их байдгаас болж төрсний дараа хурдан тэнхрэхгүй байх, гэр бүлийн хооронд үл ойголцол гарах гээд бэрхшээл даваа их л тохиолддог. 

Харин төрөхийн өмнөх бэлтгэлээ сайн хангасан байхад сандрах, тэвдэх, санаа зовох зүйлсийн тоо маш багасаад явчихна. Хамгийн оройдоо гэхэд төрөх хугацаанаасаа нэг сарын өмнө эдгээр зүйлсийг бэлдэхийг бодоорой. Хэзээ ч төрж магадгүй шүү дээ.



Охины маань эмнэлгээс гарахдаа өмссөн хувцас
Энэ заантай өлгий нь цэвэр даавуун материалтай, агаар нэвтэрдэг болохоор одоо ч гэсэн байнга хэрэглэдэг.



Ингээд хүүхдээ төрүүлэхээр эмнэлэг зорихоосоо өмнө амжуулах хэрэгтэй зүйлсийг 2-р сэдэвтээ хамрууллаа.

Улсын эсвэл хувийн эмнэлэгт төрөхөөс хамааран бас эмнэлэгт хэд хонохоос шалтгаалж таны бэлдсэн зарим зүйлс хэрэглэгдэхгүй байж болох ч бэлтгэлтэй байхад сандрахгүй, сэтгэл амар байна шүү дээ. Миний хувьд хувийн эмнэлэгт төрөхөд болон төрсний дараа 3 хоноход дараах зүйлсүүд хэрэг болсон.

Hospital bag for mom буюу төрөх үед хэрэглэх зүйлсээ нэг цүнхэнд хийж бэлдэх


1. 3-5 ширхэг өмсдөг том хүний памперс 

Энэ нь ус гарах үед, төрөлтийн өвдөлт эхэлж доошоо юм гарах үед, дотуур үзлэг хийлгэх үед, төрсний дараа шавхрага гарах үед хэрэглэх памперснууд юм. Миний худалдаж авсан дэвсдэг болон наадаг памперснууд маш их чийг татаж байсан тул дэмий санагдсан. Уг нь наадаг памперс өвдөлт эхэлсэн үед тайлж өмсөхөд амар боловч материалыг нь сайн харж сонгоорой.

Номингийн 2 ширхгээр нь ууталсан байдаг бор өнгийн өмсдөг памперс чийг татахгүй зүгээр санагдсан. Би энгийн үедээ 54 кг, төрөх үедээ 68 кг байхад Л том размер нь яг болж байсан. (Өндөр 167 см)

2. Хуурай болон нойтон салфетка

Нүүр болон гар, биеэ арчих чанартай, харшил өгөхгүй нойтон салфетка сонгоорой. Нүүрний будгаа арилгах, гараа арчих гээд хэрэгцээ зөндөө л гарах байх.

3. Нян, бактерийн эсрэг саван, ОО цаас, оо сойз, нүүрний саван, тос гэх мэт 
хувийн хэрэгцээт зүйлс бол мэдээж хэрэг болно. Хүүхдээ төрүүлсний дараа ердийнхөөс олон удаа гараа угаах, хөхөө угаах хэрэгтэй болно. Ямар ч нян бактеригүй газраас гадаад ертөнцөд гарч ирэх тул эхний 2 7 хоног цаашлаад 2 сар ариун цэврийг илүү сайн анхаараарай.

4. Иргэний үнэмлэх болон солилцох хуудас, бэлэн мөнгө

5. Шөнийн урт ариун цэврийн хэрэглэл 1 уут
Шавхрага гарахад хэрэглэнэ. Төрсний дараа бол өмсдөг памперсаа өмссөн.

6. Хөхний саалтуур 
Эмнэлэгт цөөхөн хонодог болохоор гэртээ орхисон ч болох байх.
Эхний үед хүүхэд маш бага идэх тул үлдэгдэл сүүг байнга сааж байх хэрэгтэй. Хөхөө сайн суллахгүй бол хөх зангирч, халуурах аюултай тул хөхний саалтуур бараг шинэ ээж бүрт хэрэгтэй санагдсан. Гараараа эхний хэд хоног сааж үзсэн ч гар улайж хавдахаас гадна маш их цаг ордог юм байна лээ. Би пижоны саалтуур хэрэглэж байсан. Сайн суллаад байвал цаашид сүү ч сайн орно, хавдаж горьдох нь ч бага байна.

Дараа нь хүүхэд 3 сартайдаа хөхөө голох үед нь бас энэ саалтуураараа сааж угжсаар байгаад охин маань 5 сартайдаа буцаад хөхөө хөхдөг болсон. Саалтуур ашиглах тоолондоо эд ангиар нь салгаж халуун бүлээн усаар угааж байх нь чухал шүү. Сүүны үлдэгдэлд нян маш хурдан үрждэг.

Энэ зурган дээр миний болон охины маань эмнэлгийн цүнхнүүд цаана нь харагдаж байна.

Hospital bag for baby буюу Хүүхдэд хэрэгтэй зүйлс


Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг үг хуучирсан шүү. Тэгж бодоод юмаа бэлдэхгүй байвал дараа нь өөрт таалагдахгүй, сэтгэлд хүрэхгүй баахан олон зүйлстэй болж, мөнгөө гарздахаас гадна сандарч тэвдэж, стрессдэх нь их болно.  

Дээр үед төрөхийн эндэгдэл маш их байсан үеийн үг шүү дээ. Одоо цагийг тэр үетэй мэдээж харьцуулашгүй. Анхлан төрөгч ээж нар маань дэмий зүйлд бүү санаагаа чилээгээрэй. Бүх зүйл сайхан болно. Хэрэв нэг л болж өгөхгүй байвал бэлдсэн өлгийндөө халбага хийж домноод сэтгэлээ тайвшруулаарай.

1. Ягаан дэвтэр
Төрсний дараа эх барьсан эмч нь тэмдэглээ хийхээс гадна анхны вакцины мэдээллийг бөглүүлнэ. Ээж нь цаашид энэ дэвтрээ л сайн уншаарай. Хэрэгтэй мэдээллүүд бараг бүгд л байдаг шүү.

2. Өлгий болон хэдэн ширхэг өлгийний даавуу
Зун төрсөн бол нимгэн муслин өлгий ч юм уу наалттай нимгэн даавуун өлгийнүүд зүгээр юм билээ. Хар халуунд хүүхдээ халууцуулвал хүүхэд сайн унтаж чадахгүй ээж нь ч бас ядарна. Хүүхэд даарахаас илүүтэйгээр хэт халууцах нь эрүүл мэндэд нь аюултай юм билээ.

Өлгийгөө урьдчилж аваад хүүхдийн вокоор гараар угаагаад эсвэл буцалгаад ч юм уу ариутгаарай. Хүүхдийн арьс маш эмзэг шүү.

3. Живх
Нярай үед живхний шингээх чадвар тийм ч чухал биш учраас хамгийн гол нь зөөлөн материалтай байвал зүгээр юм байна лээ. Би хаггис платинумын ньюборныг 24 ширхэгтэйг нь авч явсан. Гэхдээ меррийс эсвэл гүүн живхнүүд илүү зөөлөн болохоор бас зүгээр байх. Хаггийс арай том болохоор нь хэрэглэвэл шингээх чадвар илүү сайн боловч бага зэрэг хатуудуу материалтай. Хүйн хамгаалалттай живх бол шаардлагагүй санагдсан. Харин ч тэр хэсгээрээ хүйг нь хөндөөд байдаг юм байна лээ.

4. Нус сорогч
Хөвөнгөөр имэрдэж нус авах нь хүүхдэд харшил үүсгэж болзошгүй. Бас сайн цэвэрлэж чадахгүй. Байнга уйлуулж нусыг нь авах бас хэцүү. Нярай үед нь орой унтахын өмнө усанд орсны дараа нь нусыг нь өдөрт нэг удаа сорж аваад байхад л асуудалгүй байсан. Эмнэлэг дээр бол бараг сувилагч нь нусыг нь цэвэрлээд өгөх байх.

5. Ханцуйгүй боди, өмд, оймс гэх мэт 100 хувь цэвэр даавуун материалтай хэдэн солионы хувцаснууд 
Би охиноо 3 дахь хоногоос нь өлгийдөхөө больсон болохоор авч явсан хувцаснууд маань хэрэг болсон. Нийлэг материал хүүхдэд тухгүй, харшил үүсгэж болзошгүй. Эмнэлгээс гарахдаа бас хувцаслаад гадуур нь нимгэн өлгийгөөр өлгийдсөн юм байна.

6. Бээлий
Гар хөлөө контролдож чадахгүй тул хүүхэд өөрийгөө маажих гээд байвал бээлий өмсүүлж болно.

7. Шилэн угж 
Та хүүхдээ хөхөөр хооллохоор шийдсэн байсан ч шууд таны хүссэнээр болох үгүйг мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс төрөөд хэд хоносны дараа сүү ордог. Тэр тохиолдолд ариутгаж бэлдсэн шилэн угж хэрэг болж болно. Бас 0-3 сартайгийн пижоны угжийг авсан юм байна. Тухайн үедээ хэрэглээгүй ч дараа нь хэрэг болсон.

Бусад

Охин маань дөнгөж гэртээ ирээд байж байгаа байдал

1. Төрсний дараа гэртээ хэрэглэх зүйлсээ бэлдэх
Төрсний дараа гэртээ харихад гэр орон цэвэр цэмцгэр, хамгийн гол нь тоосгүй, хоолны материал олон хоногийн нөөцтэй байвал аавын ажил хамаагүй багасч аав ээж 2 хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгдэнэ. Махаа нэг удаагийн хоолонд хэрэглэхээр жижиглэж хэрчээд хөлдөөгөөд, бууз хийж хөлдөөж ч болно. Байнга хүний гар харах хэцүү шүү дээ. Заримдаа өөрөө хоолоо хийж идэх шаардлага гарах ч юм билүү.

Мөн хүүхдээ унтуулах ор, дэвсгэр даавуу, дэр, хүүхдийн тэрэг гэх мэт авах зүйлсээ ч урьдчилан харж судлаж байвал зүгээр байх. Би охиныхоо унтах орыг бэлэн болгосон байсан ч захиалсан тэрэг маань төрснөөс 14  хоногийн дараа ирсэн юм байна. 14 хоногтойгоос нь гадаа тэргэн дээр нь унтуулахад маш амар байсан. Байнга өлгийтэй тэврүүлээд байвал ганцаараа унтахдаа тааруу болж магадгүй. Өвөл ч гэсэн сайн дулаалаад -20 градусаас дулаан үед тэрэгтэйгээ гадаа 15-30 мин гардаг байсан юм байна.

2. Төрсний дараа хүүхдээ хэрхэн асрах, арчлах талаар судлах, ном болон блог унших
Төрсний дараа маш завгүй болох тул жаахан гарсан чөлөөт цагаараа ном уншихаас илүүтэйгээр дуг хийж авах, утасны дуудлагадаа хариулах гэх мэт зүйлсийг хийхийг илүүд үзэх болов уу. Амарч байх хугацаандаа хэдэн ном ядаж гарчиглачихвал маш их нэмэртэй юм байна лээ. Уншсан номнуудынхаа талаар тусд нь нийтлэл оруулнаа.

3. Гэр бүл, найз нөхөд болон найз залуу, нөхөртэйгөө чанартай цагийг өнгөрүүлэх
Төрсний дараа хүүхдэд хамаг анхаарал, цаг зав зарцуулагдах учир дотны хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүлж аваарай. Хүүхэд төрснөөс хойш ихэнх гэр бүлд үл ойлголцол, асуудал их гардаг тул байнга ярилцаж, бие биенээ ойлгохыг хичээгээрэй. Аавын хичээл зүтгэлийг үнэлж, байнга хийсэн зүйлийг нь голохгүй байх нь хамгийн эхний алхам болох болов уу.

4. Унтаж амрах, агаар салхинд гарах
Жирэмсэн үед ер нь нойр их хүрдэг шүү дээ. Сайн унтаж аваарай. Агаар салхинд сайн гарч байвал танд болон таны хүүхдэд маш их хэрэгтэй.

Гэхдээ яаж ч бэлдсэн мартсан зүйл гарч л таарах байх. Ямар ч байсан урьдчилж бэлдсэнээр стрессийг 80 хувь бууруулах болов уу гэж найдаж байна. 

Шинэ ээж / 1-р сэдэв: Жирэмсэн болсноо дөнгөж мэдсэн танд зориулав



Сүүлийн 1 жил блогтоо бараг нийтлэл оруулаагүй учраас блогоор минь хааяа зочилдог уншигчдаасаа уучлалт хүсье.

Энэ нийтлэлийг жирэмсэн болохоор төлөвлөж байгаа болон жирэмсэн болсноо дөнгөж мэдсэн шинэхэн ээжүүддээ зориулъя. 

Юуны өмнө танд баярыг хүргэеээ. Хорвоод мэдэрч болох хамгийн их аз жаргалыг та удахгүй мэдрэхнээ :) Тийм учраас та түүнийгээ гэдсэнд байгаа үеэс нь хайрлаж, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгаарай.

Миний хувьд жирэмсэн болсноо мэдсэн маань 10-р сарын сүүл үе байсан тул 11-2-р сарын хооронд өглөө оройдоо ажил руугаа явахдаа утааны шүлтүүртэй маск зүүж байсан. Та маск зүүдэггүй бол одоо хүүхдээ бодоод зүүх цаг болжээ. Маскаа зүүгээд буцаагаад уутанд нь хийж хадгалвал 2 долоо хоног хүртэл зүүгээд байж болох юм байна лээ шүү.

Охин маань удахгүй 6 сар хүрнэ. Анхны хүүхэд болохоор мэдэхгүй юм ч их, төрснөөс хойш 3-4 сар бараг л зав гардаггүй, гарвал хүүхэд арчилгааны талаар янз бүрийн мэдээлэл уншиж өнгөрөөдөг байлаа. Харин 5 сартайгаасаа хойш арай өөр болдог юм байна. Цаашид төрсний дараах үе болон хүүхэд арчилгааны талаар нийтлэлээ үргэлжлүүлэх бодолтой байна.


1 За хамгийн эхний хийх зүйл бол жирэмсний хяналтанд орох 

Ингэхийн тулд та эхлээд харьяаллын өрхийн эмнэлэг дээрээ бүртгүүлж "Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч" болон "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ээ нээлгэнэ. Өрхийн эмч танд ЭХО-д харуулсан бичгээ аваад ир гэж магадгүй тул юу ч гэсэн аваад очоорой. Хэрвээ та жирэмсний 6 долоо хоног хүрсэн бол таны хүүхдийн зүрхний цохилт ЭХО-оор харахад сонсогдож магадгүй тул нөхөр болон дотны хүнтэйгээ хамт энэ мөчийг хуваалцаарай.

Өрхийн эмч дэвтэр нээж өгөөд танд дүүргийн эмнэлэгт шинжилгээнд орох цаг бичиж өгнө. Цаг бичиж өгсөн гээд тайван очиж болохгүй. Бүх хүмүүст л 9 цагт цаг бичиж өгдөг юм байна гэж ойлгосон. (Миний харьяалал Хан-Уул дүүрэг учраас бусад дүүрэг бага зэрэг өөр байж болох юм) Цаг бичсэн шинжилгээний цаасаа бариад харьяа дүүргийнхээ эмнэлэг дээр өглөө 8:00-8:30 цагийн хооронд оочирлоод сууж байх хэрэгтэй юм байна лээ. Нэг өдөрт бараг амжихгүй ч байж магадгүй. Шинжилгээ нь 9:30 гээд дуусдаг тул тэрнээс хойш очвол дэмий ажлын гарз болно. Мазокын шинжилгээ бас өгдөг тул юбка авч очоорой. Бас цусны шинжилгээ өгөх учраас өглөө юм идээгүй очихоо мартуузай. Шээсний шинжилгээг дүүрэг дээр өгөхөөр бичсэн байвал цэвэрхэн шилэнд хийгээд дээр нь овог нэрээ бичээд аваад яваарай. Андуурагдах тохиолдол мэр сэр байдаг юм байна лээ шүү. Дүүргийн эмнэлгээр явахдаа "Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч" дэвтрээ байнга авч яваарай. Харин "Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр"-ээ төрөхөөр эмнэлэг явахдаа авч яваарай. Таны хүүхдийн төрсөн тухай мэдээлэл болон анхны вакцины мэдээллийг эмч, сувилагч нь бөглөх шаардлагатай. Энэ ягаан дэвтрээ жирэмсэн байх хугацаандаа болон төрсний дараа байнга уншиж байгаарай. Хамгийн хэрэгтэй мэдээллээр дүүрэн байгаа.

Шинжилгээний хариунууд үдээс хойшдоо гарч байсан тул хариунуудаа авсны дараа эмч нар дээрээ орж үзүүлнэ. Хэрвээ таныг дүүргийн эмчийн хяналтанд байх шаардлагатай гэж үзвэл та цаашид дүүрэг дээрээ л үзүүлээд явна. Харин дэвтрийг тань хурааж аваад 20 долоо хоногтой болохоороо өрхийн эмнэлэг дээрээ очоорой гэвэл та өрхийн эмнэлгийн хяналтанд орсон гэж ойлгож болно. Тэр хүртэл янз бүрийн зовиур гараагүй бол өрх дээрээ очихгүй байж болох ч дор хаяж нэг удаа ЭХО-д харуулаарай гэж зөвлөе.

20 долоо хоногтой болоод өрхийн эмч дээрээ очиж жин, даралт гэх мэт зүйлээ үзүүлэхэд дараагийн ирэх өдрийг танд хэлж өгнө. Ийм маягаар хэд хэдэн удаа үзүүлээд таныг төрөх дөхөөд ирэхээр таны жирэмсний хяналтын дэвтрийг, нэг цаастай хамт өгнө. Жирэмсний 8 сартайгаас хойш хэзээ ч төрж магадгүй тул тэр 2-гоо хаа явсан газраа авч явах хэрэгтэй болно. Тэр цаасны нэрийг санахаараа засаж оруулнаа. Төрөхөөр очихдоо заавал авч явах А4-өөс арай том хэмжээтэй цаас байгаа юм.

Нээрээ жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын турш та сар бүр 40 мянган төгрөг авч болох тул та түүнийгээ ч гэсэн 5 сартайгаасаа хөөцөлдөж болно. 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эмчийн хийж өгсөн бичгийг аваад хороон дээрээ очиж өргөдөл бичиж өгнө. Сар бүр очиж авах төвөгтэй учраас банкны данстайгаа холбуулчихвал их амар байсан.

2 Фолийн хүчил болон пренатал витамин

Жирэмсэн болохоосоо 3 сарын өмнөөс ууж эхлэх витамин бол фолийн хүчил юм. Эсвэл жирэмсэн эхчүүдэд зориулсан төрөл бүрийн амин дэмтэй пренатал витамин уувал дотор нь таны өдрийн хэрэгцээг хангах фолийн хүчил агуулагддаг тул тусд нь олон витамин уух шаардлагагүй болно. (Витаминийхаа найрлагаас та Folic acid гэсэн үгийг хайхад мэдэгдэнэ. Миний ууж байсан пренатал витаминд (Prenatal vitamin)өдрийн 800 mcg тунгаар орсон байсан)

Фолийн хүчил нь ургийн гажиг хөгжлөөс сэргийлэх зорилготой. Цаашид ямар хэмжээгээр хэдэн сартай болтлоо уухыг өрхийн эмчээсээ асуугаарай.

Пренатал витаминд танд болон таны хүүхэд өсөж торниход шаардлагатай амин дэмүүд хэт өндөр биш тунгаар агуулагдсан байдаг. Монгол оронд төрөл бүрийн хүнсний ногоо, шинэ жимс, загас зэргийг өдөр бүр хэрэглэх боломжгүй байдаг тул пренатал витаминийг та аль болох олон ширхэгтэйг авч хэрэглээрэй.

Өөрийн хэрэглэж байсан пренатал витаминий зургийг орууллаа. Эхлээд 90 ширхэгтэйг жирэмсэн байхдаа дуусгаад, төрсний дараа 150 ширхэгтэйг авч ууж байгаа. Хөхөөр хөхүүлж байгаа үедээ өдөр бүр ууна гэж бодож байгаа. Витамин гадаадаас захиалвал өндөр татвар төлөх учраас та монголоосоо фэйсбүүкийн янз бүрийн группүүдээс хайвал хямд байх болно. Хамгийн гол нь хадгалах хугацааг нь сайн шалгах хэрэгтэй. 




3 Язралтаас сэргийлэх

Эхний хэдэн сард гэдэс томрохгүй тул язралтаас сэргийлэх тос заавал хэрэглэх шаардлагагүй ч усанд орсны дараа арьсны уян хатан байдлаа сайжруулах зорилгоор чийгшүүлэх тос хэрэглэх хэрэгтэй. Жирэмсний эхний 5 сар өдөр бүр 1 удаа түүнээс хойш өдөрт 2-3 удаа түрхмээр санагдсан. Түрхэх давтамж нь таны гэдэс хэр томоос шалтгаалах тул та өөрөө зохицуулаарай.

Зарим хүмүүс түрхсэн ч ялгаагүй язардаг гээд байдаг. Гэхдээ хэрвээ түрхээгүй бол бүр илүү язарна л гэж ойлгох хэрэгтэй. Нэгэнт язарсан бол буцаах бараг л боломжгүй болно. Тосоо түрхэхдээ хөхөндөө бас гэдэсний доод хэсгээр, бөгсөн биендээ мартахгүй түрхээрэй. Гэдэс томроод ирэхээр доод хэсэг нь харагдахаа болиод тосоо түрхэхгүй байснаас болж яг дотуур хувцас өмсдөг хэсгээр арьс маань жоохон язарсан байсан. Язарсан гэдгийг нь төрсний дараа л гэдэс жижигрэхээр нь мэдсэн хэхэ Нэгэнт язарсан бол харин язралтыг бүдэгрүүлэх тосоо хэрэглэж эхлээрэй. Язарснаас хойш 6 сарын дотор л илүү үр дүнтэй байдаг юм билээ. Stretch mark oil гэж асуугаарай.

Миний хэрэглэж байсан язралтын тос - Веледа стреч марк ойл - Веледагийн бүтээгдэхүүнд дуртай болохоор бас үнэр нь хэт хурц биш болохоор энэ тосыг сонгож хэрэглэсэн. Түрхсэний дараа наалдаад байхгүй нь таалагдсан. Төрөх хүртлээ яг 2 ширхгийг хэрэглэж дуусгасан. Яг түрхсэн хэсгээр бол арьс маань язраагүй. Weleda fans in Mongolia гээд хуудаснаас захиалж авсан. Гаднаас захиж авахтай яг адилхан үнэтэй болж байна лээ. Төрсний дараа бас та Веледагаас авах хэрэгтэй юм их гарч ирнээ. Тэрийг дараагийн нийтлэлээр танилцуулъя. Өөр бас bio oil гээд хүмүүс их хэрэглэдэг юм байна лээ. 

Язралтыг арилгах тос - Palmer's Massage cream for stretch mark

Язралтаас сэргийлэх тос түрхээгүй санаанд оромгүй зарим хэсгээр язарсан байсан тул энэ тосыг төрсний дараа шууд авч түрхсэн. Одоо ч түрхэж байгаа. Анх хэрэглэхдээ зураг аваагүй болохоор одоо хэр бүдгэрүүлсэн гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Ядаж л сэтгэлээрээ дээрдэж байгаа л гэж бодоод байна. Хүмүүс их сайн л гэж бичсэн байсан ч какао орсон болохоор нялуун үнэртэй. Усанд орсны дараа арьсаа чийгтэй дээр нь массаж хийж түрхвэл илүү үр дүнтэй гэж уншсан. Өдөрт 2-4 удаа түрхэж байгаа. 

Моносоос авч байсан юм байна. Моносын сайтнаас мэдээллийг нь авч болно. Янз бүрийн төрөл байдаг. Палмер(паамер ч гэж уншиж магадгүй) тамми баттер гэсэн бөөрөнхий савтайг нь авмаар байсан ч дэлгүүртээ байхгүй байсан.



4 Төмөр болон кальц

За та фолийн хүчлийн дараагаар төмөр болон кальц ууж эхлэх хэрэгтэй болно. Төмөр болон кальцийг хэр удаан хугацаагаар уухыг таны шинжилгээний хариунаас шалтгаалан эмч хэлж өгнө. Хэрвээ хэлэхгүй байвал та санаа зоволгүй заавал асуугаарай. Фолийн хүчил, төмөр, кальц гэсэн 3 зүйл бол та болон таны хүүхдийн хамгийн наад захын хэрэгцээ гэж ойлгоорой.


5 Д витамины дутагдал байгаа эсэхээ шинжлүүлэх 

Бас нэг чухал шинжилгээ бол Д витамины дутагдлаа тодорхойлуулах шинжилгээ байсан. Хэрвээ та Д-н дутагдалтай байвал жирэмсэн байхдаа түүнийгээ заавал Д витамин ууж нөхөх хэрэгтэй. Жирэмсэн болохын өмнө уувал бүр сайн. Яагаад гэхээр танаас шалтгаалаад таны хүүхэд Д витамины дутагдалтай болж, рахитын шинж тэмдэг илрэх аюултай.

Энэ шинжилгээг "Гурван гал" эмнэлэг дээр өгч байсан. Үзлэгтэйгээ нийлээд 60 мянган төгрөг болсон.  Дээрээс нь бас та бараг Д-н дутагдалтай байх магадлал 90 хувь тул эмчийн заавраар Д витаминаа авч ууна. Эмч танд өдөрт 2 удаа 2000IU тунгаар уухаар зөвлөвөл яг тэгж л хэрэглэх хэрэгтэй. 2000-тай нь олдохгүй байхаар нь 4000, 5000-тайг хэрэглэж огтхон ч болохгүй юм. Жирэмсэн үед ийм өндөр тунгаар уух нь аюултай. Бас Д витамин ууж байгаа үед кальц давхар уухыг эмч зөвлөх байх. 

Хэрвээ та Д-н дутагдалгүй бол пренатал витаминд агуулагдах өдөрт 1000 IU тунгаар цаашид уувал дутагдлаас сэргийлэх юм. Монголд хүйтний улирал удаан үргэлжилдэг, загас бага иддэг зэрэг шалтгаанаас болж ихэнх хүмүүс Д витамины дутагдалтай байдаг юм билээ. Зуны улиралд 11 цагаас өмнө, 4 цагаас хойш богино өмд, подволк өмсөж наранд биеээ ээвэл Д витамин авч болох ч, их хэмжээний дутагдлыг арилгаж чадахгүй тул витамин уух шаардлагатай байдаг юм билээ.


6 Хаана ЭХО-д харуулах вэ 

Эхний үед 2-3 өөр эмнэлэгт үзүүлээд аль таалагдсандаа цаашид хянуулаад явахад зүгээр байх. ЭХО-д харуулахад дунжаар 30-45 мянган төгрөгний үнэтэй ч гэсэн маш чухал учраас заавал тогтмол үзүүлэх хэрэгтэй. Ялангуяа жирэмсний 12, 20-22, 31-32, 32-36, 38 долоо хоногтойд ЭХО-д харуулаарай.

Миний хувьд "Бүжингуа", "Тод дэлгэц", "Гурван гал", "Интермед" зэрэг эмнэлгүүдэд үзүүлж байсан юм байна. Хамгийн таалагдсан нь Хан-Уул дүүргийн 19-ийн KFC-тэй барилга дотор байдаг "Тод дэлгэц" эмнэлгийн Мөнхбаатар эмч байсан. "Тод дэлгэц" эмнэлэг нь хоёр салбартай тул Мөнхбаатар эмчид үзүүлнэ Хан-Уул дүүргийн салбарыг сонгоорой. Их дуу цөөтэй хүн тул асуух зүйл байвал та санаа зоволгүй асуугаарай. Бас цагаа эрт авахгүй бол байнгын их хүнтэй байдаг. ЭХО нь 45 мянга байсан. 

Витаминуудын талаар өрхийн эмч тань олигтой зөвлөгөө өгөхгүй эсвэл тэр талаар сайн мэдлэггүй байвал Мөнхбаатар эмчээс асуугаарай. 

Үнэхээр яаралтай ЭХО-д харуулах шаардлага гарвал эмнэлэг дээр нь очоод гуйгаад үзвэл 1-2 цаг хүлээж байгаад хүмүүсийн дундуур орох боломжтой байсан.

Бүжингуа эмнэлэг нь багшийн дээдэд байршдаг, цаг авалгүй очоод үзүүлж байсан. Бас эмч нь дажгүй, жаахан аяархан дуутай. Тод дэлгэцээс арай хямд байсан санагдаж байна.

Хүүхдээ хэт томрохоос нь өмнө буюу 28-32 долоо хоногтой байхад нь ЭХО-д харуулахдаа зургийг нь угаалгаж аваарай. Тэрнээс хойш хүүхэд тань томроод бараг зурганд харагдахгүй болно.


7 ТОНУС

Хэрвээ ЭХО-д харуулахад Тонустай гэж гарч байвал эмч тонусны эсрэг эмчилгээ бичиж өгнө. Магни уух, дусал хийлгэх, дюфастон уух зэрэг эмчилгээ бичиж өгч магадгүй. Яг л эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй.

Хүн бүр тонустай юм шиг байдаг тул тоохгүй байх хандлага байдаг ч энэ нь таны хүүхдэд аюултай тул та байнга эмчийн хяналтанд байх шаардлагатай. Эмчилгээгээ хийлгэсэн ч тонус их өгч байгаа бол ажлаасаа эрт тарах, их алхахгүй байх, ажлаасаа богино хугацагаар чөлөө авах зэрэг арга хэмжээнүүдийг авч болно. Бас дээрээс нь бариу хувцас, өсгийтэй гутал өмсөж болохгүйг анхаараарай. Бас сойлт гэдэг зүйл томхон эмийн сангуудаас авч зүүж болно. Ямар ч гэсэн гэдэс тань хатуураад, чангараад, өвдөөд байхад тоохгүй яваад байвал дутуу төрөх эрсдлээс гадна олон сөрөг тал бий.

Хэрвээ жирэмсэн үед тонус их өгж байсан бол төрсний дараа хүүхдээ 1-3 сартайд нь ч юм уу бариачаар бариулахад гэмгүй санагдсан.

Манай охин фэйсбүүк дээр Saihan tsetseg гээд хаягтай бариачаар 5 хоног бариулж байсан. Их таалагдсан. 5 хоног бариулахад 70 мянган төгрөг байсан. Гэдэс нь цүдгэр, дүүрдэг болон их уйлдаг хүүхэдтэй(colic baby) бол та ч гэсэн бариулаад шууд үр дүнг нь мэдэх байх. Манай охинд онцын зовиур байгаагүй ч 4 сартайдаа энэ бариачийг мэдээд очиж бариулж байсан. 


8 Төрөх эмнэлгээ сонгох 

Анхны төрөлт болохоор миний хувьд таньдаг эмчтэй хувийн эмнэлэг сонгосон. 33 долоо хоног хүрэхээсээ өмнө та хаана төрөхөө шийдэх шаардлагатай. Хувийн эмнэлэгт та хяналтанд ороход ямар нэгэн хүндрэл байгааг мэдвэл таныг эх нялхасын хяналтанд шилжүүлж болдог. Харин жирэмсний 34 долоо хоног өнгөрсөн бол харьяа төрөх эмнэлэг дээрээ л очих сонголттой болно.

Жирэмсний 33-34 долоо хоногтойдоо ус (amniotic fluid)бага гэсэн оношоор би 1-р эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлж байсан. Тэр 7 хоногтоо ер нь улсын эмнэлэгт төрвөл ямархуу байх вэ гэсэн ойлголтыг авсан тул хувийн эмнэлэгт төрөхөөр шийдсэн.

Хувийн эмнэлэг болохоор хүүхдийн зүрхний цохилт, базалт бичдэг аппарат, хүүхдийн шарлагын аппарат гээд бүх зүйл өрөөнд маань байсан нь их амар байсан. Өрөөндөө тусдаа 00 өрөөтэй, өдөр бүр 2-3 удаа цэвэрлэдэг, зочид суух буйдантай, зурагттай, өргөн ортой байсан нь үнэхээр их таалагдсан. Бас нөхөр болон дотны хүмүүстэйгээ төрсний дараа байж болох нь хамгийн гоё зүйл юм даа. Эмнэлгийн нэрийг дурдахгүй өнгөрөөеөө. Төрөх эмнэлгээ та өөрийн биеээр очиж үзэж, эмчтэйгээ уулзаж байж л шийдээрэй. Чухал зүйл тул энэ тэр эмнэлэг гэж хэлэхгүй байхаар шийдлээ. Ихэнх томоохон хувийн эмнэлэгт очиж үзсэн болохоор та асуух зүйл байвал коммент үлдээгээрэй.


9 Жирэмсний  хордлого 

Миний хувьд жирэмсний 6 долоо хоногтойгоос хүүхдийн маань хөдөлгөөн мэдрэгдэж эхлэх 16 долоо хоног хүртэл айхтар хүнд хордлоготой байсан. Өдөрт 3-10 удаа бөөлжих, байнгын дотор муу байх, тахианы мах, за бараг л бүх хоол, үнэртэй ус гээд ямар ч үнэр авч чадахгүй байсан. Энэ үеүдэд гэртээ хоол хийж байгаагүй. Жирэмсний 5 сартай болтлоо жин ерөөсөө нэмээгүй, харин нэлээн турсан байсан. Яг төрөхийн өмнө харин 10 орчим кг нэмсэн байсан юм байна.

Идэж чадах жимс ногоогоо идээд, усаа угаад л, үнэр багатай цэвэрхэн ресторан орж хааяа шөл авч идэж байсан. Харин мах огт идэж чадахгүй байсан тул уургаа өндөг идэж нөхөхийг хичээж байсан. Хордлоготой байна гээд юм идэхгүй байвал улам л их хордлого өгч, цөсөөрөө бөөлжих тул яаж ийгээд хүчлээд юм идэх хэрэгтэй. Ойр ойрхон бага багаар юм идээд байвал хордлого арай гайгүй байдаг санагдсан. Чихэргүй, давсгүй кракерс төрлийн жигнэмэгнүүд тохиромжтой санагдсан. Дээр нь дуртай юмаа түрхээд идсэн ч болно.

Хордлого ихтэй байсан болохоор жирэмсэн үеийн хооллолтын талаар бодит туршлага байхгүй тул хооллолтын талаар бичээгүй болно. 

Хэрвээ та ч гэсэн гүн хордлоготой байгаа бол коммент хэсэгт асуух зүйлээ бичээрэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 2 хувь нь л энэ төрлийн хордлоготой байдаг гэж эмч хэлж байсан санагдаж байна.

Хүнсний шинэ ногоо, шинэхэн мах, тараг, сүү гээд жирэмсэн үед танд шаардлагатай хүнсээ хэрэглэхийг бодоорой. Жирэмсний сүүлийн саруудад чихэрлэг зүйл бага идэж, цитрусын гаралтай жимс аль болох идэхгүй байвал зүгээр санагдсан. Төрсний дараа хүүхэд тань эгземтэй болвол их арчилгаа, хоолны дэглэм, тэвчээр шаардагддаг юм билээ шүү. Хооллолтондоо анхаараарай. Эгземийн талаар тусдаа нийтлэл бичнээ. 3 хүүхдийн 1 нь бараг эгземтэй болж байгаа гэж уншсан юм байна.

За яараад санаанд орсон бүх юмаа биччихлээ. Мартсан зүйл байвал 2-р хэсэг гээд дараа бичнээ. Танд болон таны хүүхдэд эрүүл энхийг хүсье. 

Chardonnaygal 

December, 2017

Happy new year / A little catch up



Happy new year, everyone!! I hope you all had a wonderful 2016. 

It's been almost 5 months since I last blogged. The reason is not because I have been super busy with work or some secret project. It's just I've been sleeping nearly 10 hours a day and that routine usually left me 0-2 hours to socialise and read. What kind of person would sleep that much on week days, ha! And what would you blog about if you haven't read or explored anything new.

In October, I was in charge of organising our company's annual health-check up. It took about 10 days including medical examination and health check-up for nearly 1,000 people. From the first day, I started experiencing nausea and since then every day was literally a hang-over day. Maybe it was more like a food poisoning. I would puke few times a day, get tired easily and lost my appetite. The only thing I care about was getting myself out of bed in the morning and show up at work. For a week, everyone including me thought I was having some serious food poisoning. And ta-daa----  You are right! I was already 8 weeks pregnant. Me and my husband were so surprised and happy at the same time that we had to use 5 pregnancy tests until we were 100 percent sure. Now we are so excited to see this little one when she/he comes out.

The other day, I was watching "Big Hero 6" on HBO for the second time and half the events seemed completely new to me. And I realised I watched that movie just 2 years ago in the cinema. So this year, I'm planning to write more about my experience studying in Japanese college, university and graduate school before I forget some things. Also I will definitely write about healthy lifestyle, skincare and maybe few posts about my first pregnancy experience.

I'm starting to feel better these days and I'm really sorry for the long absence.

And please do tell me which language do you want me to use? I personally prefer writing in English since I don't use English that often at my work. I could see I'm already having trouble writing this short post. How fast do you forget things after you are 25? But if my readers prefer Mongolian I will be happy to do that.

EYES AND SOUL / BEAUTY FAVORITES


   Quality is the number one priority when I choose products for my eye area. They are too sensitive to experiment on and I don’t want anything that could possibly damage my eyes. 

When I buy cosmetics for my other skin area, I buy them based on the ingredients, quality and the price. But when it comes to my eyes, I want no trouble.

So here are my favourites for eye make up and care category.

In case you are wondering what flower this is, my uncle picked up this somewhere near our apartment. I suspect this might be some kind of a sage brush but they really are beautiful!


So the smallest one is Bobbi Brown Long-Wear Gel Eyeliner

It really is a super long-wear eyeliner. I'm a fan of gel eyeliners because they don't hurt my eyes and look natural. I'm just happy I invested in this one. Mine is in shade number 2 'sepia ink'.


The square one is Bobbi Brown 'Shimmering Sands' Eyeshadow Palette

I just love how they stay for all day and the way they look.

Shu Uemura Eyelash Curler

This curler works great for my monolid eyes.

Real Techniques Eyeshadow brush

I must say almost 80 percent of my brushes are from Real Techniques. Plus they are very affordable. 

Helena Rubenstein Lash Queen Sexy Blacks Waterproof Mascara

I just love the case and everything about this mascara. My eyes are super sensitive to most mascaras and this one doesn't make my eyes itchy.


SKIN CARE AND EYE CREAM

Acure Brightening Facial Scrub
I bought this super dark, spirulina like colored, facial scrub in a very reasonable price from iherb. It works really great.

Life-flo Pure Rosehip Seed Oil
I just love face oils. Any kind of face oils! This one is the best one so far for my combination skin. I use them 2-3 times a week to restore my skin depending on the weather and my skin condition.

Sierra bees Organic Lip Balm
Talk about cheap price and quality. It comes in package with 8 different scent for 4 dollars plus shipping.

Clinique All about eyes rich
I love this eye cream for being not too thick or thin. This eye cream reduces circles and puffs. You might want to use another eye cream for daytime because it doesn't have SPF.


food for the soul. CHIA SEED
I recommend chia seed for people who don't like drinking plain water but know they should. Chia seed is one of the healthiest foods on the planet. It's a good source of protein, fiber, antioxidants and omega-3.

Benefits: Good for the skin, digestion, heart, diabetes, energy,...etc

I usually use one tablespoon in 1 litre water and drink after soaking for 10 minutes. Too much use of chia seed could discomfort your stomach because of the high fiber content.

food for the body. COCONUT OIL
I have heard so many magical things about coconut oil and this is my first try. 
This really is a great body and hair oil. Super hydrating. I haven't tried it on my face yet because of the thick structure.

I tried to use it as a makeup cleanser but ended up using other oil cleanser. Something felt wrong to use it on my face.



If  you have any questions about above mentioned products, feel free to ask.




This months quote


MAY BEAUTY FAVORITES


Нэг л мэдэхэд 5-р сар өнгөрчээ. 2016 он бараг талдаа орж байгаад итгэхэд бэрх санагдаж байна шүү. Сургуулиа төгсөөд, ажилд ороод удаагүй байгаа болохоор сүүлийн үед тухтай пост бичих зав гаргаж чадсангүй. Гэхдээ цаашид цагаа зохицуулаад чанартай пост оруулахыг хичээнээ. Ингээд сүүлийн үед шинээр хэрэглэж үзээд маш их таалагдсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээсээ хуваалцъя.

INNISFREE SKIN CLINIC MASK BHA
Арьсны эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг энэ торгон маскийг анх удаа хэрэглэж үзэхэд нэг их онц санагдаагүй боловч 2 удаа хэрэглэсний дараа арьс маш сайхан амраад, зөөлөн болсон нь анзаарагдсан. Ердийн цаасан маскнуудыг бодвол арай үнэтэй боловч эмчилгээний зориулалттай учир огтхон ч харамссангүй. Харин эмзэг арьсанд хэрэглэхэд бага зэрэг улайлт өгч магадгүй учраас би хувьдаа зөвлөхгүй ээ.

INNISFREE IT'S REAL SQUEEZE MASK SHEA BUTTER/KIWI
Шиа баттер бол Монголчууд бидний хамгийн сайн найз гэж би үргэлж боддог. Хүйтэн, эрс тэс уур амьсгалд бидний арьсыг хамгийн сайн чийгшүүлж чадах зүйл бол шиа баттер юм. Африкийн "Шиа" модны самраас гаргаж авдаг цагаандуу өнгөтэй тосыг шиа баттер гэж нэрлэдэг. Биеийн болон гарын тосонд ч ихээр хэрэглэгддэг.

Ер нь цаасан болон гелэн маскыг 7 хоногт 2 удаа хэрэглэснээр сардаа нэг удаа гоо сайханд орох цаг, зардлаа ч хэмнэх боломжтой санагддаг. Харин дээрээс нь нүүрээ сайн цэвэрлэж байх нь чухал шүү. 

INNISFREE OLIVE REAL CLEANSING TISSUE 80 sheets
Ганцхан ширхэг салфеткаар нүүрнийхээ будгийг бүгдийг нь арилгах боломжтой. Оливийн зөөлөн үнэртэй бөгөөд тосон бүтэцтэй салфетка юм. Бусад төрлийн нүүр цэвэрлэдэг салфеткуудыг бодвол шингэний хэмжээ нь бага юм шиг боловч нүүрний будгийг хангалттай сайн цэвэрлэж чаддаг бүтээгдэхүүн шиг санагдлаа. Тосон бүтэцтэй боловч нүүрээ цэвэрлэсний дараа их хэмжээний тос нүүрэнд үлдэж, заваардаггүй нь мөн их таалагдлаа. Эмзэг арьсанд ч тохиромжтой.

BANILA CO MISS FLOWER AND MR HONEY CREAM
7 хоногт 2 удаа арьсаа сайтар чийгшүүлэхэд тохирох бүтээгдэхүүн шиг санагдлаа. Холимог арьсанд бол 7 хоногт 2-3 удаа, хуурай арьсанд өдөр бүр хэрэглэсэн ч болохоор санагдав. Яг л цэвэр зөгийн бал шиг үнэртэй тэжээлийн тос.
Ер нь энэ брэндэд сайн бүтээгдэхүүнүүд их байдаг шүү.


BARE MINERALS PRIME TIME PRIMER
Нүүрээ будсаны дараа арьс тослогтохгүй байх, будаг өдрөө сайн барих, будгийг сайн шингээж өгөх гэх мэт зорилгыг праймер биелүүлдэг. Миний хамгийн дуртай праймер бол зүүн талын прайм тайм. Ерөнхийдөө бэйр минералсийн бусад бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэдэг болохоор өөр фаундэшнтэй хэрэглэхэд хэр тохиромжтой болохыг харин сайн мэдэхгүй юм.

SHISEIDO FWB FULLMAKE WASHABLE BASE
Будгийг маш сайн шингээж, өдрийн турш барьж өгдөг сайн суурь боловч үнэр нь надад нэг их таалагдаагүй. Амьсгаагаа түгжисхийгээд түрхчихдэг. Түрхсэний дараа бол нэг их үнэртээд байдаггүй.


IOPE CUSHION
Хамгийн дуртай кушн фаундэшн минь Айопэгийн кушн юм. Яарсан үед түрхэхэд нарнаас хамгаалахаас гадна маш сайн өөг далдалж өгдөг. Хөлс, чийгэнд тогтвортой. Ер нь хамгийн дажгүй кушн гэж би хувьдаа боддог. Хамар дээрх арьсны сүвийг маш сайн далдалдаг. Хэрвээ та кушн гэж анх удаагаа сонсож байвал "cushion foundation" гээд хайгаад үзээрэй.

LANEIGE BB CUSHION
Өөг сайн дардаг боловч Айопэг арай гүйцэхгүй санагдав. 


INNISFREE ECO SAFETY PERFECT SUNBLOCK SPF 50
Бага зэргийн эмийн ургамлын мэт үнэртэй боловч түрхсэний дараа арьсыг хуурайшуулж, цайруулаад байдаггүй маш дажгүй нарны тос. Нэгийг авсан байхад нэг жилдээ хангалттай санагдав.


BATH AND BODY WORKS ULTRA SHEA BODY CREAM
Найзын маань бэлэглэж байсан биеийн тос. Шиа баттер орсон болохоор арьсыг мааш сайн чийгшүүлж өгдөг. Ваннд орсныхоо дараа түрхэхээр арьс тэр өдөртөө маш зөөлөн, чийглэг болдог. Харин Америк бүтээгдэхүүний нийтлэг шинж болох бага зэргийн нялуун үнэр бол байсаар. Үнэрт мэдрэмтгий, найтаах гээд байдаг хүн бол гарын арьсандаа түрхээд хэрэггүй байх.


CANMAKE BASE COAT/COLORFUL NAILS
RIMMEL SPEEDY FINISH
OPI TOP COAT

Ерөнхийдөө бол би урт болон тод өнгөөр будсан хумсанд тийм ч дуртай биш. Богино, цэвэрхэн засаж янзалсан, байгалийн болон бүдэг, завсрын өнгөөр будсан хумс гоё харагддаг. Компьютер дээр юм бичихээс эхлээд гэрийн ажил хийхэд ч урт хумс маш төвөгтэй байдаг шүү дээ. Бас хумсны лаак ч их үрэгдэнэ. хэхэ

Лакаа удаан тогтоцтой байлгая гэвэл бэйз болон топ коот түрхэхээ битгий  мартаарай. Бэйз буюу сууриар эхэлж будсан хумсны будаг арилгахад маш амар байдгаас гадна хумсны гадаргууг тэгшилж цэвэрхэн харагдуулдаг.
Топийн хувьд лакийг удаан тогтоцтой болгож, өнгийг нь илүү гялалзуулж сэргээж өгдөг.


ROHTO COOL 40 EYE DROP
Нүдээ сайн хайрлаж, хамгаалж байцгаая. Япончуудын хувьд өдөр тутмын хэрэглээнд байдаг төрөл бүрийн нүдний дусаагуурыг бид ч гэсэн хэрэглэж заншвал маш их хэрэгтэй зүйл юм. Энэ нүдний дусаагуур гэхэд хамгийн хямддаа ордог боловч дажгүй чанартай бүтээгдэхүүн юм. Өдөрт ганц хоёр дусаахад л хангалттай. Роот гэсэн компаний нүдний дусаагуурууд ер нь аль нь ч дажгүй санагддаг. Та ч гэсэн ажил, хичээлийнхээ дундуур ганц нэг дусааж заншаарай. 

27 things I learned at 27



Just because 7 is my lucky number. (Монголоор доор орчуулсан байгаа.)

1. Never run away from the things that bother you. Face your fears. 
2. Always have breakfast.
3. Be grateful for what you have now and think positive for the future.
4. Write down what you want and do every little steps to achieve that.
5. Let things come naturally. Don't chase after things or people. 
6. Always clean and wash your face before you sleep.

7. Do every thing for yourself not to your teacher or your boss.
8. Life is too short to hold grudge. Forgive and move on. 
9. Baking. 
10. Don't judge people too quickly. Just try to take them as they are. 
11. Find your favorite taste and place. 
12. Make time for your beloved ones more often. 
13. Make time for yourself. Love yourself. Take care of yourself. 
14. No matter what wake up and show up. 
15. Never go for perfection. Because there is no such thing. Just do your best in a given time.
16. Never hope for someone to escape you.

17. Enjoy the little things in life. Live in the moment. 
18. Respect elders. 
19. Don't let others opinion change or influence your mind. 
20. Always hear both sides story.
21. Learn to be alone. Have some alone-time once in a while. 
22. Be organized. 
23. Save up some money. How you spend your money is more important than how much you earn. 
24. New languages and cultures.
25. Be positive. Be the positive energy. If you want to change others, always start from yourself.
26. Be kind to others.
27. Say no when you have to. But try to say yes more than you say no.


27 нас хүртлээ сурсан 27 зүйл минь


1. Төвөгтэй санагдаж, санааг чинь чилээдэг зүйлүүдээс битгий зугтаарай. Айдастайгаа нүүр тулах тусам хүн өөртөө итгэлтэй, сэтгэл амар болдог.
2. Өдөр бүр өглөөний цайгаа уух бол эрүүл, эрч хүчтэй амьдралын гол түлхүүр.
3. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж ирээдүйд илүү сайхан зүйл ирнэ гэдэгт итгэх.
4. Юу хүсэж байгаагаа цаасан дээр буулгаад түүнийгээ биелүүлэхийн тулд хийх ёстой жижиг алхам бүрийг төлөвлөх.
5. Хүмүүс болон юмсын араас хэтэрхий хөөцөлдөхгүй байх. Хийх ёстой юмаа хийгээд явж байхад болох ёстой зүйлс цаанаасаа л болох болно.
6. Орой бүр нүүрээ сайн цэвэрлэж, угааж унтах бол залуу сайхан арьстай байхын хамгийн том нууц.

7. Ямар ч үүрэг даалгаврыг багшдаа, даргадаа зориулж биш өөртөө зориулж хийж байх.
8. Хүнд өс санахад амьдрал хэтэрхий богинохон.
9. Амттан хийж сурах.
10. Хүмүүсийг дүгнэх гэж яарах хэрэггүй. Бусдыг байгаагаар нь хүлээж авах.
11. Өөрийнхөө дуртай амт болон газрыг олох.
12. Хайртай дотны хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлж байх.
13. Өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлаж, өөртөө арчаатай байх. Өөрийгөө хайрлах нь бусдыг хайрлаж буйн нэгэн илрэл юм.
14. Ямар ч зүйл болж байсан өглөө орноосоо босож, байх ёстой газраа очиж байх.
15. "Төгс зүйл"-ийг хүсэхээ болих. Үнэндээ бол "төгс зүйл" гэж байдаггүй учраас та өөрт өгөгдсөн цагтаа өөрийнхөө хийж чадах хэмжээгээрээ л хийж гүйцэтгэх  нь илүү чухал юм.
16. Хэн нэгэн таныг аврана гэж хэзээ ч бүү найдаарай.

17. Амьдралын жижиг хормуудаас таашаал авах. Амьдрал бол аз жаргалтай хормуудын нэгдэл болохоос амьдрахын төлөөх тэмцэл биш юм гэж хэн нэгэн хэлсэн байдаг санагдана.
18. Өөрөөсөө ахмад хүмүүсийг хүндэтгэх. Настан буурлуудаа бүр ч илүү хүндэтгэх.
19. Бусдын санаатай болон санамсаргүй хэлсэн зүйлс бодолд тань нөлөөлж, өөрчлөх ёсгүй.
20. Аливаа үл ойлголцох асуудал гарахад ямагт 2 талын мэдээллийг авч байх.
21. Ганцаараа байж сурах. Хэсэг хугацаанд ганцаараа байх хугацааг өөртөө байнга гаргаж байх. 
22. Эмх цэгцтэй байх.
23. Тодорхой хэмжээний мөнгөн хадгаламжтай байх. Хэр их мөнгө олохоос илүү мөнгөө хэрхэн үрэх нь чухал.
24. Шинэ гадаад хэл болон соёл сурах.
25. Аливаа зүйлд эерэг хандлагатай байх. Бусдыг өөрчлөхийг хүсэж байвал өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх.
26. Бусдад эелдэг хандаж байх.
27. Хэрэгтэй үедээ "үгүй" гэж хэлж байх. Гэхдээ "тийм" гэж "үгүй"-ээс илүү их хэлж байх.

27 нас гэдэг бол амьдралд тодорхой туршлагыг хуримтлуулж, өөрийн гэсэн үзэл бодол, хандлага төлөвшсөн байдаг нас учраас одоог хүртэл сурсан зүйлүүдээ бичиж нэгтгэж үзлээ. Хэдэн жил тутамд өөрийгөө хэр их хөгжиж, өөрчлөгдөж байгааг үнэлэж дүгнэх боломжийг олгоно гэж бодож байна. Та ч гэсэн өөрийнхийгөө бичээд үзээрэй. Өнөөдөр өчигдрөөс илүү, маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө!

Өсвөр насны охид залуусын арьс арчилгаа (Арьс арчилгааг 13 наснаас)


The Younger the Better

"Арьс арчилгааг 13 наснаас"


    Энэхүү постыг өсвөр насны охид хөвгүүд болон өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулав.  

    Миний хамгийн их харамсдаг зүйлийн нэг бол "өсвөр насандаа арьсаа эртнээс арчилж эхэлсэн бол, орой болгон нүүрээ сайн цэвэрлэж унтаж байсан бол" гэх бодол юм. Эцэг эхчүүдийн арьс арчилгаа, гоо сайхны талаарх мэдлэг харилцан адилгүй байдгаас үр хүүхэддээ өгөх зөвлөгөө, тавих анхаарал нь ч их бага янз бүр байдаг. 

Ажиглаад байхад ихэнх ээжүүд маань хүүхдээ 15, 16 нас хүртэл нь гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг нь дэмждэггүй юм шиг санагддаг. Нүүрэн дээр юм гарлаа гэхэд сайн савандаж угаагаад бай, аяндаа зүгээр болно гэх мэт зүйлийг хэлж харагддаг. Мөн гадаа өдөржин тоглож байгаа хүүхдүүддээ нарны тосыг хэрэглүүлж харагддаггүй. 
    Нүүрээ сайн цэвэрлэхгүй байснаас болж арьсны сүвэн дэх бохирдол болон тос нь тэндээ хуримтлагдаж, удсанаар арьсны сүвнүүд мэдэгдэхүйц томорч эхэлдэг. Нэгэнт сунаж томорсон арьсны нүхжилтийг бүрэн арилгана гэдэг маш хэцүү бөгөөд бараг боломжгүй зүйл юм. Тиймээс оройтоогүй байгаа дээр нь охид хөвгүүддээ байнга санаж явах хэдэн зөвлөмжүүдийг бичлээ. 

Ойролцоогоор 12-13 наснаас эхлэн нүүрний арьсанд өөрчлөлт орж, илүү их тос ялгарах, батга гарах гэх мэт асуудлууд гарч эхэлдэг. Яг л энэ үеээс арьсаа арчилж эхлэх хэрэгтэй бөгөөд арьсны төрөл болон хэр арчилгаатай байгаагаас шалтгаалан зарим хүмүүсийн хувьд өсвөр насаа дуусан дуустал асуудалтай байдаг бол зарим нь сайн арчилгааны ачаар санаа зовох зүйлгүй байдаг. Япон эмэгтэйчүүд охидоо 13 наснаас нь тоник хэрэглүүлж эхэлдэг гэж сонсож байсан юм. Тухайн үедээ ямар эрт юм бэ гэж бодож байсан боловч үнэхээр үр дүнтэй болохыг олон олон хөөрхөн Япон охидоос харсаар байна. 

Шилжилтийн насны арьс арчилгаанд анхаарах зүйлс by ChardonnayGal ©

Шилжилтийн насны арьс арчилгаанд анхаарах зүйлс 

1. Нүүрээ шахмал саван болон хэт хүчтэй(өндөр pHтай) хөөсөөр угаахгүй байх - Биеийн шингэн савангийн тухай бол яриад ч хэрэггүй шүү. Биеийн арьс нь нүүрний арьснаас 5 дахин зузаан тул биеийн саванг нүүрэнд хэрэглэснээр арьс таталдах, хуурайших асуудал гардаг. Тослог арьсанд ч гэсэн зөөлөн үйлчилгээтэй, угаасны дараа арьсыг таталдуулж хуурайшуулдаггүй нүүр цэвэрлэгч хөөс/гелийг сонгох хэрэгтэй. 

2. Нүүрээ угаасныхаа дараа алкохолгүй тоник хэрэглэж занших - 13 наснаас эхлэн арьсаа чийгшүүлж эхэлснээр арьс хуурайшихгүй болж, ирээдүйд удаан хугацаанд сайхан арьстай байхын эхлэл болдог. Алкохол нь хатаах үйлчилгээтэй учраас алкохолын орцтой тоникоос зайлсхийгээрэй. Нүүрээ угаах+Тоник хоёрыг сетээр(нэг зүйл мэт) ойлгох нь зөв юм. Нүүрээ угаасан л бол чийгшүүлье :)

3. Нарны тосыг өдөр бүр хэрэглэх - Өсвөр насныхны 80 хувь нь 18 нас хүртлээ нарны хэт ягаан туяанд арьсаа маш их гэмтээсэн байдаг. Энэ нь мэдээж гадаа нарны тос, малгайгүйгээр удаан байсантай холбоотой. Хэт ягаан туяа нь арьсыг сэвхтүүлж, хөгшрүүлэхээс гадна арьсны хорт хавдрыг бий болгодог шалтгаануудын нэг юм. Нарны тосыг яг л шүдээ өдөр бүр угаадгийн адилаар хэрэглэж заншвал хөгширтлөө залуу сайхан арьстай явахнээ. Хэрвээ нарны тос байдаг ч дандаа мартаад байдаг бол SPF-тэй чийгшүүлэгч бас хэрэглэж болно. Гэвч SPFтэй бүтээгдэхүүн нь нарны тосыг хэзээ ч бүрэн хэмжээнд орлож чадахгүй гэдгийг санаарай. Бүрхэг, бороотой, цастай өдөр ч гэсэн нарны туяа хүчтэй хэвээр байдаг тул нарны тосоо мартуузай. 

Хэрвээ та нарын тос түрхдэггүй бөгөөд жолоо байнга барьдаг бол нүүрнийхээ баруун зүүн талыг харьцуулан нарны туяа нь ямар хортой болохыг мэдэх боломжтой.(Үрчлээ болон сэвх толбыг харьцуулж хараарай) 

4. Юу ч болж байсан нүүрээ заавал угааж унтах - Өдрийн турш хуримтлагдсан бохирдол, тос, хөлс болон нүүрний будгаа заавал угааж цэвэрлэж унтах хэрэгтэй. Нэг өдөр будагтайгаа унтсанаар 2 долоо хоногоор хөгширдөг ч гэж ярьдаг. Өглөөд мөн шөнө унтаж байх хооронд ялгарсан хөлс, бохирдлыг хөнгөхөн угааж цэвэрлээрэй. 

5. Нүүрний алчуур болон дэрний уутаа тогтмол солих - Нүүрний арьсыг хүчтэй үрж угааж ерөөсөө болохгүй бөгөөд заавал нүүрний зориулалтын зөөлөн алчуураар арчиж байвал насан туршдаа үрчлээ үүсэхээс сэргийлж болно. Арчихдаа зөөлөн дарах маягаар арчих бөгөөд нүүр гарын алчуурыг хольж хэрэглэж огтхон ч болохгүй байхнээ. Сүүлийн үед өд шиг зөөлөн нүүрний зориулалтын алчуурууд худалдаалагдаж байгаа тул болж өгвөл тэдгээрээс хэрэглэхийг бодоорой. (Шү Үэмура нүүрний алчуур гэх мэт)Нүүрээ сайхан цэвэрлэсэн ч бохир алчуураар арчаад, бохир дэр дэрлээд байвал асуудал намжихгүй хэвээр л байна. Дэрний уут, алчуураа 7 хоногт 2 удаа угаагаад байхад асуудалгүй юм шиг санагддаг.

6. Арьсны асуудал хүндэрсэн, зовиуртай батга гарч байвал өөрөө шахахаас урьтаж мэргэжлийн гоо сайханч, эмчид хандаж зөвлөгөө авч эхлэх - Батгыг буруу оношилж, шахсанаас болж насан туршдаа сорвитой болсон түүх бидний дунд зөндөө байдаг шүү дээ. Ам дамжсан яриагаар гоо сайхандаа хандахаасаа өмнө интернетээр давхар судлаж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг бодоорой.

7. Нүүрэндээ бохир гараараа хүрэхгүй байх - Өдрийн турш нүүрэндээ хүрэхгүй байх, нүүрэн дээр гарсан батгыг дураараа оролдохгүй, тавыг нь хуулахгүй байх. 

       
    Харин эдгээрийг бүгдийг нь дагаж мөрддөг боловч арьс асуудалтай хэвээр байвал шалтгаан нь нойрны дутагдал, стресс, тэнцвэргүй хооллолт зэрэг буруу амьдралын хэв маягаас болж байж ч болох юм. Лемонтой ус болон цэвэр ус хангалттай ууснаар арьсны өнгө цаанаасаа гэрэлтэж, биеийн жингээ барихад ч тустай. Арьс арчилгааны тухай болон дээр бичигдсэн зүйлүүдийг илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Арьс арчилгааны талаар та хэр сайн мэдэх вэ постоос уншаарай. 

Харин одоо та шилжилтийн насанд ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэж бодож байгаа байх

Алдарт Benzoyl Peroxide н орцтой бүтээгдэхүүнүүд нь батганы эсрэг үйлчилгээтэй байдаг боловч орчин үед илүү байгалийн гаралтай Tea Tree-г ихээр ашигладаг болоод байна. 
Tea Tree нь арьсны сүвэн дэх үхэжсэн эсүүд болон ялгарсан тосыг арьсыг хуурайшуулахгүйгээр цэвэрлэн, батганаас сэргийлж өгдөг. Мөн арьсанд улайлт өгдөггүй учраас эмзэг болон холимог арьстай хүмүүс хэрэглэхэд ч тохиромжтой.

Бүтээгдэхүүнийг сонгохдоо үнийг нь биш орцыг нь харж сонгоорой. Paraben, Retinol, Paba, Homosalate, Alcohol, Aluminum гэх мэт орцтой бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндэд хортой тул дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзаад байгаа билээ. Ялангуяа европын орнуудаас бусад орны бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ орцыг нь сайтар шалгаж байгаарай.


Залуу арьсанд зориулсан бүтээгдэхүүн нь голдуу чийгшийлүүлэх, хамгаалах, бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг учраас тийм ч үнэтэй байдаггүй. Харин хэтэрхий үнэтэй, хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг залуугаасаа хэрэглэж эхлэхээс зайлсхийх хэрэгтэй. Монголд зарагдаж байгаагаас залуу арьсанд Laneige, Innisfree, Nature Republic, Face shop, Clinique, Skinfood, Loccitane гэх мэт брэндүүдээс өөрт тохирох бүтээгдэхүүнүүдийг сонголт хийж болох юм. 

Батга хэрхэн үүсдэг вэ?
Батга нь үнэндээ бохирдлоос илүүтэйгээр арьсны сүвэн дэх үхэжсэн эсүүд, арьснаас ялгарсан тостой барьцалдаж арьсны сүвэнд үлдсэнээс(sebum buildup) болж үүсдэг. Мөн гадны бактери, амьдралын буруу хэмнэл, гормоны өөрчлөлт гэх зэрэг олон шалтгаан байж болно. 

Хар болон цагаан батга хэрхэн үүсдэг вэ?  by ChardonnayGal ©

    Үр хүүхэд бол эцэг эхийнхээ тусгал байдаг учраас эцэг эхчүүд маань ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж ярихаас өмнө өөрсдөө тэрийгээ биелүүлдэг байхгүй бол хүүхдүүд тоохгүй байх хандлагатай байдаг. Өсвөр насанд байнга асуудалтай арьстай байна гэдэг нь таны ойлгож байгаагаас ч их зовлон, стрессийг дагуулдаг. Нас насны онцлогийг нь бодож тэдэнтэй болгоомжтой харьцаж, аль болох их ярилцаж байхыг бодоорой.

Асуух асуулт байвал коммент үлдээгээрэй.




CG〜


Ашигласан материалууд:

Skin-Beauty Blog    http://blog.skin-beauty.com/skin-care-tips-for-teenagers/
Renee Rouleau for Beautiful Skin Blog   http://blog.reneerouleau.com/skin-care-for-teens/
Dr Bailey Skincare Blog    http://www.drbaileyskincare.com/blog/category/skin-problems/
Charlotte Cho    "The Little Book of Skin Care" 
Marrie Claire Magazine    http://www.marieclaire.com/